x

Тахилт, Дамбадаржаалан хийдийн орчимд томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хот байгуулалт хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Барилгажаагүй удсан газрыг тохижуулах зураг төсөл хийгдэж байна

 

Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн:

-Өнгөрсөн оны төлөвлөлтөөр 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн хийхээр төлөвлөгдсөн байдаг бол энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 3,4 дүгээр хорооны нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай хэрэгжилтийнхээ үе шатанд явж байна.

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгажаагүй удсан газрыг чөлөөлж, дахин тохижуулах зураг төсөл нь хийгдэж байна.

Тухайлбал, Хуучнаар "Ялалт" кинотеатрын хойно Дипломат 95 орон сууцын урд бичил цэцэрлэгт хүрээлэн болон Резинка төвийн урд томоохон хэмжээний талбайд тохижилтын ажлын зураг хийгдэж ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн.

Нийслэлийн хэмжээнд одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй дүйцэхүйц, томоохон хэмжээний долоон цэцэрлэгт хүрээлэн хөгжлийн чиг хандлагаар батлагдсан байдаг нь Агро парк, Тахилтад байдаг цэцэрлэгт хүрээлэн болон Дамбадаржаалан хийдийн зүүн талд байдаг цэцэрлэгт хүрээлэн байна. Эдгээрийн зураг төсөл хийгдсэн учраас цаашид үе шаттайгаар хэрэгжинэ.

Гүйцэтгэлийн шатанд зөрчил дутагдал их гардаг

 

Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Б.Батцолмон:

-Нийслэлд энэ жил 150-200 орчим байршилд хүүхдийн тоглоомын талбайн ажил хийгдсэн. Орон сууцны тоглоомын талбай нь том тохижилтын талбайг бодоход бичил ажил учраас 1-2 сарын дотор хийгддэг.

Бид тохижилт, ногоон байгууламж авто зогсоолыг нэмэгдүүлэх чиглэлд 2030 оны хөгжлийн чиг хандлагаа барьж ажилладаг. Ямар ч тохижилтын ажил 3-5 жилдээ үргэлж шинэчлэгдэж байдаг учраас төлөвлөлтийн даалгавар нь ч гурван жилийн хугацаатай байдаг.

Бид зураг төслийн дагуу хийгдсэн эсэх дээр шалгаж үзэхэд гүйцэтгэлийн шатанд зөрчил дутагдал их гардаг.

Тухайлбал, Яг бидний баталсан зургийн дагуу явган хүний зам зэргийг хийгээгүйн улмаас тэнд халтиргаа, гулгаа үүсэх гэх мэт асуудал гардаг.

Үүнийг хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар нийслэлийн харьяа байгууллага хяналт тавьж холбогдох зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байгаа" гэлээ.

Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газраас Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын хотуудын стандартаас 5-6 дахин бага байгааг нэмэгдүүлж, суурьшлын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг эзэлж буй гэр хорооллын хэт төвлөрлийг сааруулан, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэргээр ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Үүнд:

  • Дамбадаржаалан өндөрлөг, аялал жуулчлалын төв /уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж
  • Баатар хайрхан Zipline /Ховд аймгаас хүмүүс ирж суурьшсан бөгөөд таксины жолооч нар “Ховдын хороо” гэж нэрлэсэн байдаг/
  • Чингэлтэй хайрхан, аяллын цогцолбор /Уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж/
  • Сэлбэ гол, Дамбын булаг орчмын тохижилт аялал зугаалгын төв
  • Дарь-Эх, “Салхит Уул” цэцэрлэгт хүрээлэн соёл, спортын цогцолбор багтах аж.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 21 цаг 34 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 21 цаг 43 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 22 цаг 25 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 22 цаг 25 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 23 цаг 14 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 23 цаг 30 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top