x

"Тавантолгой Түлш" компани Шакмен брэндийн машинуудтай боллоо

Төрийн өмчит "Таван толгой түлш" ХХК-ийн автобааз нээлтээ хийж, сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох медлингийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлд Монгол Улсын стандартын шаардлага хангасан шинэ автомашинаар тээвэрлэхэд бэлэн болжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тээвэрлэлтэд шинээр нэвтэрч буй автомашин нь Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан учир энгийн авто замаар тээвэрлэлт хийх боломжтойг дурдаад Таван толгой түлш ХХК-ийн автобаазын жолооч нарт шинэ авто машинуудын түлхүүрийг гардуулан өгч алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөв.

БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү Шакмен брэндийн F300 маркийн автомашин нь 40 тоннын даацтай, 5 тэнхлэгтэй бөгөөд Монгол Улсын MNS4598:2011 стандартыг хангасан, өөрөө буулгагч тэвштэй. Энэ ковш нь гар буулгагч зэргийг ашиглахгүй тул цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх сайн талтай аж. Дээрх тээврийн хэрэгслүүдийг холын тээвэрт явуулахаас гадна сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээс хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэлт хийх юм байна.

 

 

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шат дараатай шийдвэрүүд гаргасны дагуу Таван толгой түлш ХХК байгуулагдаж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлснээс хойш хэрхэн үр дүнтэй байгааг онцлоод Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Эрдэнэс Таван толгой ХХК, Таван толгой түлш ХХК, тээвэрчид зэрэг энэхүү төсөлд гар бие оролцсон бүх хүнд Зам, тээврийн хөгжлийн сайд талархал илэрхийллээ. 

Харин "Таван толгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар бүхий л үед бодлогын хэмжээнд дэмжин ажилладаг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд болон энэхүү автомашиныг авахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 21 цаг 34 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 21 цаг 44 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 22 цаг 25 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 22 цаг 25 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 23 цаг 14 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 23 цаг 30 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top