x

Маргааш “Энхтайваны өргөн чөлөө”-ны хөдөлгөөнийг түр зогсооно

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх үүднээс “Хичээх өдөр” арга хэмжээг 2019 оны арвандүгээр сарын 29-ний өдөр буюу маргааш улсын хэмжээнд зохион байгуулна. “Хичээх өдөр”-өөр “Энхтайваны өргөн чөлөө”-нд/Төв зам/ авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоох үйл ажиллагааг зохион байгуулах тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ үеэр зам тээврийн ослын үед хохирсон иргэдэд шуурхай тусламж үзүүлдэг цагдаа, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, онцгой байдлын шуурхай дуудлагын тээврийн хэрэгслүүд тусгай дуут болон гэрэл дохиогоо дуугарган иргэдэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Мөн зам тээврийн ослын дараа тээврийн хэрэгслүүд ямар байдалтай болдог талаар бодит осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг иргэдэд үзүүлэх, ослоос хэрхэн сэргийлэх үзүүлэн самбарыг бэлтгэн харуулна.

Түүнчлэн замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байх уриалга бүхий авто клубын залуус тээврийн хэрэгсэлтэйгээ цуваагаар 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн өглөөний 10:20 цагт Дүнжингарав худалдааны төвөөс хөдөлж, Нарны замаар Хүүхдийн паркийн баруун уулзвараар-Төв шуудан-Баруун 4 зам- Нарны гүүрний доогуур нарны замаар Дүнжингарав худалдааны төв гэсэн маршрутаар явах юм байна. 

Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд буюу 2014-2018 онд 2700 хүн амь насаа алдаж, 27,080 хүн хүндэвтэр болон хүнд гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирсон байна. Бид нэг л өдөр замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад, явган зорчигч нар нь явган хүнийхээ зам, явган хүний гарц, гарамтай хэсгээр зорчоод, тээврийн хэрэгслээр зорчигч нар нь хамгаалах бүсээ бүслээд замын хөдөлгөөнд оролцож чадвал 2 хүн амь насаа алдахгүй, 15 хүн эрүүл мэндээрээ хохирохгүй, 260 зам тээврийн осол гарахгүй гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 20 цаг 20 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 20 цаг 30 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 21 цаг 11 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 21 цаг 11 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 22 цаг 0 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 22 цаг 16 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top