x

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” автобусыг өнөөдөр туршина

Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.

08.00 цагт ХНХЯ-нд “Асбесттай харьцан ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээллийн тогтолцоог бий болгож, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах нь” хэлэлцүүлэг болно.

08.30 цагт МҮХАҮТ-д болох "Business breakfast" уулзалтад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан оролцоно.

09.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны Тэргүүн сайд,  Түшээт засаг, хошой чин ван, Говь түшээ гүний хошууны Засаг ноён Гадинбалын Чагдаржавын мэндэлсэний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт Улсын Хүүхэлдэй театрт “Театр-Хүүхэд-Боловсрол” зөвлөгөөн болно. Утас: 99849000

09.00 цагт МУИС-ын Номын санд “Татварын хуулийн шинэчлэл эдийн засагт үзүүлэх үр нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 80806689

09.30 цагт ШУТИС-ийн Номын санд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцаж буй судлаачдын "Нээлттэй илтгэл-II" хэлэлцүүлэг болно. Утас: 94060849

09.30 цагт “Туушин” зочид буудалд “Гадаад валютын нөөц” хэлэлцүүлэг болно. Утас: 91992520

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Аса цирк”-ийн урд байрлах “МТ” шатахуун түгээх станцын дэргэд “Зорчигч тээвэр III”-ын дарга Б.Цолмон Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30”  автобусыг туршина. Утас: 90979099

10.00 цагт ЭМЯ-ны А танхимд Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн байгууллагад Дурангийн ариутгалын аппарат, биохимийн автомат анализатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, нярайн дулаацуулах ширээ хүлээлгэн өгнө. Утас: 86885060

10.00 цагт Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

11.00 цагт АТГ-т “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс АТГ-ын дарга , тэргүүн комиссар Дашдаваад шаардлага хүргүүлнэ.

11:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдаан болно. 

11.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн байран 2019 оны "Шилдэг эрдэмтэн", "Шилдэг залуу судлаач" шалгаруулах ёслол болно. Утас: 98119897

11.30 цагт “Мишиээл экспо” төвд “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдаа эхэлнэ. Утас: 91910031, 99153766

11.30 цагт ЭМЯ-нд “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 99819291

15.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, судлаач, доктор (PhD) Э.Гэрэлт-Од "Сонгогчийн эрхийг хамгаалах нь: Саад бэрхшээл, түүнийг даван туулах нь" лекц уншина. Утас: 51262752

15.00 цагт Богд хааны ордон музейд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментийн дэргэдэх Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооны Соёлын өвийн төвөөс хэрэгжүүлсэн “Богд хааны ирвэсийн арьсан гэрийг сэргээн засварлах” төслийн хаалтын ёслол болно. Утас: 88016871, 91917416

12.00 цагт Эм хангамжийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол, эмийн үнийн талаар мэдээлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 20 цаг 23 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 20 цаг 32 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 21 цаг 14 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 21 цаг 14 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 22 цаг 3 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 22 цаг 19 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top