x

Б.Цолмон: Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн

Монголд үйлдвэрлэсэн “МОН-30” маркийн хоёр ширхэг цахилгаан автобусыг өнөөдөр туршилтанд явууллаа. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон, Техник технологийн хэлтсийн дарга Р.Баясгалан, ахлах инженер Ц.Мөнхбаатар нар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, тэдний хамт туршилтын зорчилт явуулав. 

Автобус баазын гражид байсан “МОН-30” автобусын нэг нь асахгүй, үйлдвэрлэсэн байгууллагынхан ирж үзээд асааж чадаагүй байна. Иймээс хэвлэлийн төлөөлөгчид ассан автобусанд сууж зорчжээ. 

Тус хоёр цахилгаан автобусыг нийт тэрбум орчим төгрөгийн өртөгөөр худалдан авсан бөгөөд тээврийн үйлчилгээнд зориудаар гаргахгүй байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гараад байсан юм. 

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” цахилгаан автобусыг нийслэлийн Тээвэр үйлчилгээний газрын бүртгэлийн санд оруулах дүгнэлт гаргуулахаар техникийн үзлэг хийхэд нийтийн тээврийн MNS 5012:2011 улсын стандартыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.

Харин техникийн шалгалтаар “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандарт, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 стандартын 5.9-д заасан, 7.2-т заасан шаардлагыг тус тус хангаагүй байна.

Дээрх стандартыг хангасан тохиолдолд үйлчилгээнд гаргах боломжтой гэдгийг Б.Цолмон хэллээ. Тэрээр “Өнөөдөр Монгол инженерүүдийн хийсэн автобусыг зохион байгуулалтайгаар үйлчилгээнд гаргахгүй байгаа мэтээр олон нийтэд мэдээлсэн. Гэвч техник нөхцөлийн хувьд улсын стандарт хангахгүй байгаа учраас бидний зүгээс стандартыг хангаж өгөхийг үйлдвэрлэгч нарт албан ёсоор тавьсан байгаа. Бодит байдал дээр нийтийн тээврийн шаардлагыг хангаж байна уу гэдгийг харуулахын тулд өнөөдрийн туршилтыг хийж байгаа болохоос харьцуулсан зүйл байхгүй. Бидний зүгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

“МОН-30” цахилгаан автобусыг туршилтаар явуулахад Ч:25 “Тоосгоны үйлдвэр-их Тойруу-3, 4-р хороолол” чиглэлд явуулахад 100 хувийн цэнэгтэйгээр хамгийн бага км-тэй 6.5 рейс явахаас 2.5 рейсийг гүйцэтгэжээ.

“Автобус-3” компанийн нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусын хувьд өдөрт багадаа 190-300 км туулж нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг бол МОН-30 цахилгаан автобусны хувьд 100 хувийн цэнэгээр 70-90 км яваад буцаж бааз дээрээ эргэн ирж 3 цаг цэнэглэх шаардлагатай болдог байна. Энэ хооронд зорчих тээврийн үйлчилгээ тасалдах нөхцөл үүсэх магадлалтай” гэж ахлах инженер Ц.Мөнхбаатар хэлэв. 

Ийнхүү хэвлэлийн байгууллагын төлөөлөлтэй “МОН-30” цахилгаан автобусыг 84 хувийн цэнэгтэй 5.1  км зайд туршилт хийхэд 7 хувийн цэнэг зарцуулсан байна. Албаныхан цэнэглэгдсэн зай хураагуураар илүү олон км зам туулах хүчин чадалтай, том оврын автобусны стандарт шаардлагыг хангасан тохиолдолд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах боломжтой гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээч. Хятадын бараа стандартын шааррдлага хангахгүй байхад бүгдээрээ л хэрэглээ биз дээ. Одоо бол чанар нь эрс сайжирсан байгаа. Улс орон, аж ахуйн нэгжийгээ өсч өндийж амжаагүй байхад нь нухчин дардаггүй л юм даа (66.181.161.125)
    Баяраа
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 20 цаг 23 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 20 цаг 33 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 21 цаг 14 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 21 цаг 14 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 22 цаг 3 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 22 цаг 19 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top