x

Өнөөдрөөс эхлэн "Сайжруулсан түлш"-ийг зөвхөн картаар борлуулна

Нийслэлийн онцгой комиссын 13 дугаар хурал өчигдөр боллоо. Хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрсэнд хяналт тавьж буй ажлуудын талаар  хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд "Сайн карт"-ын борлуулалт, түгээлтийн нэгдсэн систем, картын хэрэглээний талаар нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл хийв. Тэрээр “Төвийн зургаан дүүрэгт 206,251 карт тараагдсан. Үүнээс 13,247 картыг бүртгэлжүүлж, 74,104 карт бүртгэлгүй байна. Аравдугаар сарын байдлаар 49,406 иргэн картаар худалдан авалт хийсэн бол энэ сарын 28-ны байдлаар 106,031 иргэн худалдан авалт хийжээ.

Мөн аравдугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол энэ сард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарсан. Цаашид дүүргүүдийн Засаг дарга нар “Тавантолгой түлш” компанийнхан хамтран бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж дуусгах шаардлагатай байна” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “72 цагийн дотор картын бүртгэлийг хийж дуусгах, НМТГ, НОБГ, НМХГ болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран борлуулалтын цэгүүдэд ажиллаж арга зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, хэрэглээ нийлүүлэлтийг хангаж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх танилцуулав. Тэрээр “Өнөөдрийн байдлаар 396 цэг дээр 200 гаруй тээврийн хэрэгслээр хүргэлт хийж байна.

Хүйтний эрч чангарч байгаа учраас борлуулалтын цэг бүрийг 20 тонноос багагүй нөөцтэй байлгах шаардлагатай. Тиймээс Энканто болон Амгалан дулааны станцын нөөцөөс дундын цэгүүдэд тарааж баймаар байна. "Тавантолгой түлш" компани тээвэрлэлт нийлүүлэлт дээр тооцоо нийлэх ажил удаашралтай байна. Энэ тал дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ. "Тавантолгой түлш" компанийн зүгээс уг асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа, борлуулагч нарын цалин урамшууллыг олгоход асуудал тулгараагүй гэв.

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт хийж буй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан. “Нийслэл рүү нэвтрэх шалган нэвтрүүлэх 8 товчоо, Улаанбаатар хотын 154 хороо, Таван толгой түлш компанийн ажлын байранд 24 цагаар  мэргэжлийн хяналтын байгууллагын 113, ЦЕГ-ын 43, нийслэлийн Онцгой байдлын 18 нийт 179 албан хаагч бүхий бие бүрэлдэхүүн байнгын хяналт хийж байна” гэлээ.

Энэ оны 5 дугаар сарын 15-наас хойш Эмээлт, Баруун туруун, Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо, Гачуурт, Гүнтийн даваа, Хонхор, Морингийн даваа, Өлзийт-2 гэх хяналтын цэгээр нийт 3542.6 тн түүхий нүүрсийг тээвэрлэж байсан иргэн аж ахуйн нэгжийг илрүүлж холбогдох арга хэмжээ авчээ.

Мөн улсын байцаагчийн актаар 184.8 тн түүхий нүүрсийг хураан Амгалан дулааны станцид хүлээлгэн өгчээ. Шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгүүдэд гарч байгаа ихэнх зөрчил нь Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу сайжруулсан түлш тээвэрлэх, түүхийн нүүрсийг их бага хэмжээгээр нууж хот руу оруулахыг завдах аж. Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 30 хорооны 64 байршилд 91.8 тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлж, 19.2 сая төгрөгийн мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ.

Хурлардааны үеээр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нийслэлийн хэмжээнд онцгой дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байгаа энэ үед дүүрэг хороодын Засаг дарга нар хариуцлагатай ажиллах хэрэгтэйг сануулаад дүүрэг бүр шуурхай штаб байгуулж ажиллахыг хүслээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Онцгой комиссын хуралдаанд оролцдоггүй дүүргийн Засаг дарга нарт хатуу арга хэмжээ авна” хэмээгээд “Бүртгэлгүй картыг идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлж 12 дугаар сарын 01-нээс эхлэн сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулалт хийхгүй байх, Тавантолгой түлш компани төлбөр тооцоо, түгээгч, борлуулагчдын цалин хөлсийг тухай бүрт өгөх, дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар түүхий нүүрсний хяналтыг сайжруулах, хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, тайланг долоо хоног бүр танилцуулж байх” зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгөв. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 20 цаг 22 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 20 цаг 31 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 21 цаг 12 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 21 цаг 12 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 22 цаг 1 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 22 цаг 17 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top