x

Х.Галымбек: Хүхрийн хэмжээ одоогийнхоос 16 дахин өсч байж аюул учруулна

-“ЕВРО 5” НЭРЭЭР ХУДАЛДАЖ БАЙГАА ШАТАХУУНЫ ХҮХРИЙН ХЭМЖЭЭ ХЭВИЙН БАЙДЛААС 20 ДАХИН ИХ ӨНДӨР БАЙНА-

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбектай ярилцлаа.


-Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр агаар дахь хүхэр хүлцэх хэмжээнээс давлаа гэсэн мэдээлэл гарах боллоо. Нөгөө талаар иргэдэд энэ талын мэдээлэл хомс байгаа нь ажиглагдаж байна. Үүнд мэргэжлийн хүний хувьд тайлбар өгөөч?

-Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг тогтмол хэмждэг 16 суурин станц байдаг. Үүнээс тав нь манай байгууллагад, Цаг уур орчны шинжилгээний газарт 11 нь харьяалагддаг. Нэг нь АНУ-ын Элчин сайдын яамны хашаанд бий. Тэгэхээр хүхрийн тухай ярихаасаа өмнө өмнөх жилүүдэд ямар үзүүлэлттэй байсан бэ гэдэг тоог авч үзэх нь зүйтэй. Өнгөрөгч сарын эхний хагасын байдлаар агаар дахь хүхрийн хэмжээ 13 нэгжээр өссөн байна. Харин РМ2.5 тоосонцор 2.5 дахин буурсан, РМ 10 тоосонцор 80 нэгжээр буурсан үзүүлэлттэй. Үүнээс цаашлаад хүхрийн хэмжээг судлахад 2018 оны зуны байдлыг өнгөрсөн зунтай харьцуулахад 4-5 дахин өссөн байна. Гэтэл энэ үед нийслэлчүүд сайжруулсан түлш хэрэглэж эхлээгүй байсан үе.

-Тэгвэл хүхрийн хэмжээ ихсэх болсон шалтгаан нь юу байна гэсэн дүгнэлтэд хүрэв?

-Хүхрийн давхар исэл бүтээгдэхүүний шаталтаас үүсдэг. Өөрөөр хэлбэл шатаж байгаа бүтээгдэхүүнд хүхэр агуулагдаж байдаг гэсэн үг. Гэтэл нийслэлийн иргэд зун гал бараг түлээгүй. Ахуйн хэрэглээндээ ч шатах, ноцох зүйл ашигладаггүй гэхэд болно. Мэдээж том оврын станцууд түлш хэрэглэнэ. Энэ нь одоогийнхтой адил өндөр хүчин чадлаар ажиллахгүй. Тэгэхээр хүхэр ялгаруулж байгаа хүчин зүйл нь станц, автомашин гэж үзэхээс өөр үндэслэлгүй. Үүнийг батлах хэд хэдэн баримт хэлж болно. Тухайлбал нийслэлд жилд 40 мянган автомашин нэмэгдэж байна. Үүний 88 хувь нь 10 буюу түүнээс дээш жил насжилттай. Үүнээс гадна автомашинд хэрэглэж байгаа шатахууны чанарт гол асуудал байгаа юм. “Евро 5” гэж бидний худалдан авч хэрэглэдэг шатахууныг японы хөндлөнгийн лабораторид шинжлүүлэхэд маш муу үзүүлэлтэй гарсан. Хүхрийн хэвийн хэмжээ нь 10 РРМ байх ёстой бол манай зах зээл дээр байгаа шатахуунаас 200 РРМ илэрсэн. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин өндөр байна гэсэн үг.

Хамгийн сайн гэсэн шатахууныг шинжлүүлэхэд ийм үзүүлэлттэй гарч байгаа юм чинь доогуур үзүүлэлттэй шатахуунаас хүхрийн хэмжээ ямар гарахыг барагцаалах боломж үнэндээ алга байна. Энгийн ухаанаар бодоход “Евро 2” төрлийн шатахуунд хүхрийн хий бүр ч их байгаа гэдэг нь ойлгомжтой.

-Та яриандаа “Зөвшөөрөгдөх хэмжээ” гэж дурдсан. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлаач…?

-Яг энэ тал дээр БНХАУ, АНУ-ын мөрддөг стандартыг өөрийн улстай харьцуулж үзье. Манай улсад 24 цагийн дундаж нь нэг шоо.метрт 50 микрограмм, хятад мөн ялгаагүй. Харин АНУ-ын нэг шоо.метрт 89 микро грамм байдаг. Өөрөөр хэлбэл бидний хүлээн зөвшөөрөөд байгаа стандартаас бараг хоёр дахин өндөр байгаа биз. Түүнийгээ Америкчууд хүлцэх хэм хэмжээ гэж үзэж байгаа. Тэгэхээр манай стандарт чанга санагдахгүй байна уу.

-Тийм байж магадгүй.

-Ер нь стандартыг тогтоохдоо эдийн засгийн чадавх, хүний биед сөргөөр нөлөөлөхгүй байх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөх зэрэг байдлаар тогтоодог.

ДЭМБ-аас нэг шоо.метрт байх хүхрийн хэмжээг 20 микрограмм байлга гээд байгаа. Гэтэл АНУ үүнээс 4.5 дахин их байна. Хэрэв АНУ хүхрийн хэмжээгээ буулгавал бүх зүйлд нь сөргөөр нөлөөлнө. Мөн тус улс хүхрийн хийн хүний биед нөлөөлөх хэмжээг 797 микрограмм гэж үзэж байна. Энэ хэмжээгээр 24 цаг үргэлжилбэл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэсэн үг шүү дээ. Мэдээж эдийн засгийн чадавх, чадамжаараа АНУ, Хятадтай бид өөрсдийгөө харьцуулж болохгүй. Гэхдээ хоёр дахин хатуу стандарттай байгаагаа эргэж харж, бодлогын төвшинд ярих цаг болсон.

-Хамгийн гол нь яг ямар нөхцөлд хүрч байж хүний биед сөрөг нөлөө үзүүлэх юм бэ гэдэг асуулт иргэдийн дунд чухал байна?

-Товчхондоо одоо байгаа хэмжээнээс 16 дахин өсөөд 24 цаг болсон тохиолдолд хүний биед сөргөөр нөлөөлнө. Бид бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Түүхий нүүрсийг хориглосон гол шалтгаан нь үзэгдэх орчныг бууруулж, хүний биед хамгийн их хор нөлөөтэй РМ2.5 тоосонцрыг л багасгах зорилго тавьсан. Засгийн газрын 62 дугаар тогтоол гараад нэг жил болж байна, үр дүнг нь эхнээсээ мэдэрч байна. Мэдээж сайжруулах зүйл байгаа учраас тодорхой арга хэмжээг цаашид аваад явна. Бид өмнөх жилүүдэд өвөлдөө дунджаар нэг сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Үүнтэй адил хэмжээтэй шахмал түлш хэрэглэнэ гэж үзвэл энэ сард багадаа 400 орчим мянган тонныг хэрэглэчихсэн байх ёстой. Гэхдээ шахмал түлш илчлэг өндөр учир хоёр дахин багыг хэрэглэх юм байна гэж тооцсон. Хүмүүсийн худалдан авалт, хэрэглээнд судалгаа хийж үзэхэд өдийд 460 орчим мянган тонн сайжруулсан түлш хэрэглэх юм байна гэж тооцоолсон.

Гэтэл одоогийн байдлаар 140 орчим мянган тонн түлш хэрэглэсэн, оны эцэс гэхэд сайндаа 200 орчим мянган тонныг хэрэглэх байх. Эндээс харахад бидний түлшний хэрэглээ хоёр биш бүр гурав дахин буурчхаад байна.

-Түлшний хэрэглээ буурсан үзүүлэлт мэдээж сайн зүйл. Харин түүхий нүүрс, сайжруулсан түлш хоёрын хүхэр агуулах байдал ямар байдаг юм бэ?

-Түүхий нүүрсний хүхрийн хэмжээ 0.5 хувь, сайжруулсан түлшнийх ойролцоогоор 0.8 хувь байгаа.Тэгвэл бүгдээрээ сайжруулан түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад хоёр дахин их хүхрийн агууламжтай гэж төсөөлөн бодож тооцоо хийж үзье. Хэрэглэсэн хэмжээ нь гурав дахин бага байхад түүхий нүүрснээс гарах хүхрийн хэмжээг яаж ч байсан гүйцэхээргүй байна тийм үү. Зөвхөн энэ жишээнээс харахад ч хүхрийн хэмжээ сайжруулсан түлшнээс биш гэдэг нь батлагдаж байна.

-Таны ярианаас үзэхэд манай улс цаашид хүхрийн хий ихээр ялгаруулаад байгаа шатахуун, хуучин автомашинуудыг яах вэ гэдэг асуулттай тулгарах нь гарцаагүй санагдаж байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс та бүхэн холбогдох яам, салбарт нь энэ тухай зөвлөмж хүргүүлдэг үү?

-2017 онд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсан. Үүний дагуу бүх цогц арга хэмжээ авахаар тусгагдсан. Хэрэгжүүлэгч нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд зангидагдаж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх л салбарын байгууллагууд оролцох ёстой.

-Хүхэрлэг хийг саармагжуулах арга байна уу?

-Цахилгаан станц болон ахуйн хэрэглээнд хэрэглэж байгаа түлшинд шохой холивол буурдаг. Автомашинд бууруулах ямар арга байхгүй. Тиймээс евро 5 стандартын шатахууныг л хэрэглэх хэрэгтэй. Манайд зах зээл дээр байгаа шатахуун нь “евро 5” гэж байгаа боловч бодит байдалд стандартаа хангахгүй байгааг дээр хэлсэн. Үүнд цаашид анхаарах шаардлага бий.

-Ярилцсанд баярлалаа.

Өнөөдөр сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 20 цаг 21 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 20 цаг 31 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 21 цаг 12 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 21 цаг 12 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 22 цаг 1 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 22 цаг 17 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top