x

Утаа шүүгч суурилуулаагүй ААН-үүдэд хугацаатай даалгавар өгнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны А/71 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагч нар өдөр бүр 24 цагаар жижүүрлэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 8-9-нд угаарын хийнд хордсон 2 дуудлага, нийслэлийн Шуурхай штабын 98807012 тоот утсанд түүхий нүүрс түлж байгаатай холбоотой 2 мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагаар 2 өрхийн 7 хүн, үүнээс 2 нь том хүн, таван хүүхэд угаарын хордлогод хөнгөн байдлаар өртөж, эмнэлгийн тусламж авсан байна.  

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Айл өрхүүдийн хувьд түүхий нүүрс түлж байгаа зөрчил харьцангуй буурсан. Одоо харин түүхий нүүрсээр халаалтаа шийддэг тусгай зөвшөөрөлтэй 507 аж ахуйн нэгжүүд дээр асуудал их гарч байна.

Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд цахилгаан хэмнэх үүднээс утааны шүүлтүүрээ ажиллуулахгүй, эсвэл ажилладаггүй шүүлтүүр суурилуулж ор нэр төдий ажил хийж буй зөрчил удаа дараа гарч байгаа тул өнөөдрөөс эхлээд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ. Агаар орчны бохирдлыг бууруулахад идэвх чармайлт гаргахгүй байгаа байгууллагуудыг шалгаж, 7 хоногийн хугацаат үүрэг даалгавар өгөөд биелүүлээгүй бол хууль журмын дагуу 3 хүртэлх сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна. 

Шууд зөвшөөрлийг нь цуцлах, эсвэл галлагааг нь зогсоох арга хэмжээ авчихаар цөөнгүй сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа доголдон хүүхэд багачууд дунд нь хохирох учраас өдий хүртэл харзнаж хүлээсэн” хэмээн сануулга өгсөн юм.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “Арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот дахь 12 суурин станцаас авсан мэдээллээр PM2.5 болон PM10 тоосонцрын хэмжээ болон азотын давхар исэл, хүхэрлэг хийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй бага байлаа.

Сүүлийн хэдэн өдөр нүдэнд харагдахуйц утаа ихэссэн нь нэгдүгээрт, салхигүй хүйтэрснээс болж агаарын солилцоо явагдахгүй байсан гэдэг цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой. Хоёрдугаарт, автомашинаас ялгарах хорт утаа болон зөвшөөрөлтэй 500 гаруй аж ахуйн нэгжүүдийн утаа шүүгчгүй түлж байгаа түүхий нүүрснээс үүдэлтэй утаа байгаа” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 19 цаг 48 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 19 цаг 58 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 20 цаг 39 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 20 цаг 39 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 21 цаг 28 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 21 цаг 44 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top