x

Х.Болорчулуун гишүүний "Сэрвээний хууль" батлагдвал монгол адуу наадамд уралдах боломжгүй гэв

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:

-"УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уралдааны морийг сэрвээний өндрөөр хэмжих, зуны уралдаанд морь унаж уралдах хүүхдийн насны доод хязгаарыг 8 нас, хаврын уралдаанд 14 нас болгож нэмэгдүүлсэн нь уламжлалт морин уралдаан, ёс заншлыг алдагдуулж байна. Хөдөөний малчин уяачдын өв уламжлалыг устгах хуулийн төсөл санаачилж, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэн, хэлэлцэхийг дэмжээд байна. 

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны зүгээс Хурдан морины уралдааны тухай хуулийг тусад нь баталж, Үндэсний их баяр наадмын морин уралдаанаас бусад уралдааныг зохицуулах шаардлагатай гэж үзэж, хуульд өөрчлөлт оруулах талаар саналаа УИХ-ын гишүүд болон Байнгын хороонд хүргүүлээд явж байгаа" гэв.

 

Адуу судлаач Н.Санжаадорж 

-"Үндэсний морин уралдаан спорт уу, өв соёл юм уу гэдгийг ялгах ёстой. Үндэсний морин уралдаан бол 2010 онд Юнеско-д бүртгэгдсэн соёл. Монгол адууг монгол хүүхэд унаж уралдах буюу үндэсний өв соёлыг хадгалах тухай асуудал яригдаж байна.

Х.Болорчулууны санаачилсан "Сэрвээний хууль" батлагдвал монгол адуу үндэсний их баяр наадамд уралдах боломжгүй болно. Ингээд баяр наадмын соёл үгүй болох бөгөөд энэ бол өв соёл руу халдаж байгаа том гай" хэмээн ярилаа.

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны зүгээс УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай өөрийнх нь санаачилсан хуулийн талаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийж, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэх урилга гаргаж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн УИХ-ын гишүүдэд уг хуулийн төслийг дэмжихгүй, батлахгүй байхыг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 19 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 19 цаг 59 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 20 цаг 41 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 20 цаг 41 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 21 цаг 30 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 21 цаг 46 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top