x

Олон улсын “Өвлийн үзэсгэлэн-2019” арга хэмжээнд “Монгол улсын танхим”-ыг нээжээ

ХХААХҮЯ-наас БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулагдаж байгаа 22 дахь удаагийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний “Өвлийн үзэсгэлэн-2019” олон улсын арга хэмжээнд “Монгол Улсын танхим”-ыг нээж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, борлуулах ажлыг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд 35 улсын 54,000 орчим хөрөнгө оруулагч, худалдан авагчид оролцож буй бөгөөд “Монгол Улсын танхим”-д 20 орчим үндэсний үйлдвэр эрхлэгчид мах, махан, арьс, ноос ноолууран болон хүнсний бүтээгдэхүүнээ танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ “Монгол, Хятад хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгаар агуулгаар баяжуулж, худалдааны бүтцийг сайжруулан, нэмүү өртөг шингэсэн ХАА-н гаралтай эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа" хэмээн онцлов.

Айлчлалын үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хайнань мужийн захирагч Шэнь Шиаомин-тэй албан ёсны хэлэлцээр хийж цаашид “Өвлийн үзэсгэлэн” болон бусад арга хэмжээнд Монголын аж ахуйн нэгжүүдийг тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцуулж байх, Хайнань мужид нэвтрүүлсэн ХАА-н дэвшилтэт технологи, шинэ үр сортыг Монгол Улсад нэвтрүүлэх, турших, БНХАУ-ын ХААХТЯ-ны харьяа “Хятадын ХАА-н шинжлэх ухааны академи”-тай хамтарсан судалгааны ажлыг хийх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Цаашид Хайнань мужийн зах зээлд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн борлуулах, ОУ-ын үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд ХАА-н салбарын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгч нар тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох боломж бүрдэж байгаа аж.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 19 цаг 49 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 19 цаг 59 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 20 цаг 40 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 20 цаг 40 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 21 цаг 29 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 21 цаг 45 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top