x

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар шинэ байранд орлоо

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төвийн шинэ барилгын нээлт боллоо. 

Тус барилгыг улсын төсвийн нэг тэрбум 385.7 сая төгрөгийн хөрөнгөөр "Саран Инж Девелопмент" ХХК өнгөрсөн жилийн намраас эхлүүлэн барьж ийнхүү ашиглалтад орууллаа. Нийт 3500 м.кв, зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар тус барилгыг хоёр хурлын танхим, нэг заал, 23 өрөө, 11 ариун цэврийн өрөө, гараашийн хамт барьжээ.

Шинэ төвийн нээлтэд аймгийн удирдлагууд, агентлаг хэлтсийн дарга нарын төлөөлөл, гүйцэтгэгч компанийн ажилчид, ард иргэд, ХБИ-ийн төлөөлөл, тус байгууллагын дарга, ажилчид нийлсэн 80 гаруй хүн оролцлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар гэдэг бол хүн төрөхөөс эхлээд насан эцэслэх хүртэл хүний амьдралын бүхий л цаг хугацаатай шууд холбоотой төдийгүй хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багатай ядуу хэсэг, ажилгүйчүүд, хүчирхийлэлд өртөгсөд зэрэг нийгмийн хамгийн эмзэг хэсгийн эрх ашгийг хамгаалан ажилладаг онцлогтой салбар гэдгийг удирдлагууд онцолж байлаа. Энэ ч үүднээсээ иргэдэд үйлчлэх энэхүү төв ашиглалтад орсноор ажиллагсдын ажиллах таатай орчин нөхцөл бүрдэхээс гадна иргэддээ үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээлгүй болжээ.

ХХҮЕГ нь улсын хэмжээнд 1550 орчим ажилтантай бөгөөд Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар үндсэн 48 орон тоотой, ахмадын сувиллын 20 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд шинэ төвийн нээлтдээ зориулж тус газрын түүхэн товчоог харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байлаа.

Хэнтий аймгийн ХХҮГ нь өнгөрсөн жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөрийн хүрээнд 1187 иргэнд 1,4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, нийгмийн халамжийн хүрээнд 45000 иргэнд 12,3 тэрбум санхүүжилт олгон ажилласан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 19 цаг 49 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 19 цаг 58 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 20 цаг 39 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 20 цаг 39 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 21 цаг 28 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 21 цаг 44 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top