x

Юу ч хийсэн сэтгэл дутна

Юу ч хийсэн сэтгэл дутдаг нөхдийг төрийн албаныхан гэдэг бололтой. Эсвэл сэтгэл байсан ч ухаан дутдаг байх. Үүнийг өнгөрөгч өдрүүдэд Сүхбаатарын талбайг тойруулан тавьсан “чулуун хэрэм” нотолно. Хотын захирагч энэ тухай “Хотын төв талбайгаагаар автомашинтай дайрч орох тохиолдол гардаг учраас иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хийсэн” хэмээн тайлбарласан боловч араас нь “Нийслэл зөвхөн санхүүжилтийг нь гаргасан. Төрийн тусгай хамгаалалтын газар хийсэн учраас өөрсдөө хариуцаж засна биз. Загвар дизайны хувьд хангалтгүй болсон байна” хэмээн чамлав.

Ингээд нийслэлийн төсвөөс 150 сая төгрөг гаргаж хийсэн 396 ширхэг /одоогоор цөөн хэсгийг нь байрлуулаад байгаа/ чулуун хаалтыг авч ч чаддаггүй, хаяж ч чадахгүй байдалд ороод байна. Иргэд тэдгээрийн хийцийг чамлаж, “талийгаачийн бунхан шиг муу ёртой” хэмээн шүүмжлээд байгаа.

Уг нь аль ч улс оронд төв талбайдаа чулуун хаалтаар хүрээлүүлдэг, тэр нь зүгээр нь хаалт биш, иргэдийн амарч суухад тохиромжтой байхаар хийгддэг жишээ байдаг л юм байна. Гэхдээ тэр нь өөрийн гэсэн өнгө үзэмж, хэв загвартай байх ёстой. Харин манай нийслэлийнхэн, Төрийн тусгайгийнхны хамжиж хийсэн чулаан хаалтыг тийм гэж хэлэхээргүй болсныг бүгд харсан. Үүнийг сэтгэл дутна гэдэг байх. Эсвэл ур ухаан, чадвар дутсаных биз. Ингэхэд хотын захирагч хэрвээ ийм хаалт, хашлага хийлгэмээр л байсан юм бол яагаад заавал Төрийн тусгай хамгаалалтынхнаар хийлгэх гэж. ТТХГ ямар чулууны үйлдвэр юм уу. Ядаж л хийлгэдэг дээрээ тулахад ийм тийм хэлбэртэй, өнгө үзэмжтэй байх ёстой гэдэг шаардлагаа эхнээс нь тавих хэрэгтэй биз дээ.

Тэгэхгүйгээр ШШГГ-л ял эдэлж байгаа хэдэн хоригдлуудаар /бодвол тийм л биз/ хэдэн чулуу тасдуулж авчирчихаад үүнийгээ “ажил хийсэн” мэтээр ярих нь арай л сэтгэлгүй хэрэг биш үү?

Манай төрийн албаныхны сэтгэлгүйг нотлох бас нэг “бүтээн байгуулалт” төрийн ордон дотор хийгдсэн байна. УИХ-ын дарга асан Г.Батхүүгийн осолдож амиа алдсан Төрийн ордны хоёрдугаар давхрын гонхыг мөн л шилэн хаалтаар өндөрлөжээ. Албан байгууллагуудын тасалгаа гаргадаг зузаан шилийг тэр чигээр нь авчираад багануудын хооронд төмрөөр бэхэлчихсэн. Уг нь бол тэр гонх ч гэсэн уг барилгын бас нэг “дизайн” байлаа. Тэгээд ч гонхны дотор талд баргийн хүн унаад үхчихээргүй хаалт хамгаалалт байгааг зургаас харж болно. /Г.Батхүү агсны хувьд чухам яаж яваад ийшээ нисчихсэн нь бас л эргэлзээ төрүүлдэг/  Гэтэл тэрийг нь босоо хүний нуруунаас өндөр шилээр хаачихаар гонх нь ч гонх биш болсон байна. Мэдээж манай ТТХГ-ынхны л бүтээл байх л даа. Гадаа өрсөн "бунхны" чулуунаас дээрдэх юм алга.

Үүнийхээ оронд мэргэжлийн хүмүүс нь захиалга өгөөд, загвар дизайныг нь гаргаад арай өөр загвартай, өнгө үзэмж нэмсэн, утга агуулга бүхий гоёлын маягтай төмөр хийц, хаалтыг хийсэн бол арай л дээр харагдах байсан болов уу. Юу ч хийсэн сэтгэл дутдаг нь манай төрийнхны маяг юм даа.

Б.ЗАЯА    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 19 цаг 11 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 19 цаг 20 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 20 цаг 2 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 20 цаг 2 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 20 цаг 51 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 21 цаг 7 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top