x

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 970 гэмт хэрэг үйлдэгджээ

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр:

-“Монгол Улс хүн ам цөөхөн ч олон нийтийн сүлжээ ашиглалтаараа Азидаа нэгт ордог. Иймээс хууль эрх зүйн мэдлэгийг олон нийтэд түгээх тодорхой ажил арга хэмжээг явуулахдаа бид иргэдийн хандлагыг өөрчлөхийг зорьсон. 

Хандлагаа өөрчилсөн иргэд эцэстээ үйлдэл болгож гаргах учраас бид цахим орчныг ашиглах нь зүйтэй санагдсан. Тиймээс 2019 онд цахим орчинд дараах чиглэлээр мэдээлэл түгээх ажлыг явуулсан. Үүнд,

  1. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”
  2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”
  3. Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Залилан”
  4. Байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Байгалиа хамгаалъя”
  5. Хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ”
  6. Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Зөв тусгал”
  7. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр “Ойлгоё, хүндэлье” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.

2019 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30,011 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 970 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна. Энэ гэмт хэрэгт 918 иргэн өртөж хохирсны 90.8 хувь нь эмэгтэй хүн.,6.8 хувь нь хүүхэд, 2.4 нь эрэгтэй хүн гэсэн статистик мэдээлэл бий.

Бидний явуулсан ажлуудад олон нийт, төрийн болон төрийн бус бүхий л байгууллагууд, сэтгүүлчид идэвхтэй оролцсонд баярлаж байна. Ирэх онд мөн сэтгүүлчидтэйгээ хамтран ажиллаж, үүнээс илүү үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

ЦЕГ-аас цахим сүлжээгээр олны танил эрхмүүдийг оролцуулан мэдээлэл өгч, шторк, видеог хийж олон нийтэд хүргэсэн. Тухайлбал, мэргэжлийн студитэй хамтран гэр бүлийн аз жаргал, үнэ цэнийг харуулсан зорилтот контент бүтээж цахим орчинд цацахад нийт 484,039 удаа үзэж, 59,199 удаа хуваалцсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 19 цаг 10 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 19 цаг 20 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 20 цаг 1 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 20 цаг 1 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 20 цаг 50 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 21 цаг 6 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top