x

133 дугаар сургуулийн байрыг чөлөөлж өгөхийг эцэг эхчүүд хүслээ

Дөрвөн ээлжээр хичээллэж буй нийслэлийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн эцэг, эхийн зөвлөл өнөөдөр дахин мэдээлэл хийлээ. 1,600 гаруй хүүхэдтэй 133 дугаар сургуулийн сурагчид "Монгол тэмүүлэл" сургуулийн 1,2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хоёр, хоёр цаг хичээллээд хичээлийн хоёр улирлыг өнгөрөөжээ.

Тус сургуулийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр энэ тухай:

-“Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо өөрийн гэсэн хичээлийн байргүй, ганц баригдсан сургуулийг нь БСШУС-ын сайд "Монгол тэмүүлэл" сургуульд хууль зөрчиж эзэмшүүлсэн. Үүний улмаас 133 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургуулийн насны нийт 5,600 хүүхэд байдгаас 1,600 нь л Үндсэн хуулиар олгогдсон боловсрол үнэгүй эзэмших эрхээ эдэлж байна. Бусад хүүхдүүд нь харьяа дүүрэгт нь өөр сургууль байхгүй учраас тэр эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Гэтэл эрхээ эдэлж байгаа 1,600-н хүүхэд нь хүртэл дөрвөн ээлжээр хичээллэж байгаа нь харамсалтай.

Монгол тэмүүлэл сургуулийн сурагчид 8-10 цаг ганцхан ээлжээр хичээллэж байхад 133 дугаар сургуулийн сурагчид 2-3 цагаар дөрвөн ээлжээр хичээллэдэг" гэв.

2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр тус барилгыг Улсын комисс 133 дугаар сургуулийн барилгаар гэж хүлээж авчээ. Гэтэл гуравхан сарын дараа БСШУС-ын сайдын тушаал гарч, улсын комисс дахин хуралдсан мэтээр гарын үсэг зураад 133 дугаар сургуулийн барилгыг "Монгол тэмүүлэл" сургуулийн барилга хэмээн хүлээж авсан байна.

Сүүлд арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нийслэлийн Засаг дарга БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар "Монгол тэмүүлэл" сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэгдүгээр байр руу нүүлгэхээр болсон ч сурагчдын эцэг, эхчүүд хамтарсан тушаалыг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тиймээс 133-р сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өнөөдрийн хэвлэлийн хурлаараа дамжуулж "Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхчүүдийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг хүслээ.

Эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр энэ тухай "Энэ бүхний цаана Баянзүрх дүүргийн 1,600 гаруй хүүхдийн эрх ашгаас гадна 26 дугаар хорооны нийт 5,600 гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Өнөөдөр 1,600 хүүхэд Монгол улсын стандартаас 3-4 дахин доогуур хичээллэж байна. БСШУС-ын сайд Монгол тэмүүлэл сургуулийг шинээр бариулахаар 3.5 тэрбумыг Улсын төсөвт оруулсан.

"Монгол тэмүүлэл" сургуулийн Худалдаа үйлдвэрлэлийн нэгдүгээр байрны засвар нь дууссан энэ долоо хоногт Улсын комисс хүлээж авах байх. Харин Улсын комисс авсны дараа 133 дугаар сургуулийн байрыг чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэв.

Нийслэлийн 133-р сургууль өнгөрсөн хоёр улирлын турш:

  • I ээлж: Өглөө 08:00-11:00 цаг хүртэл
  • II ээлж: 11:30-13:30 цаг хүртэл
  • III ээлж: 13:30-15:00 цаг хүртэл
  • IV ээлж: 15:30-19:00 цаг хүртэл хичээллэж иржээ.

Энэ байдал нь эцэг эхчүүдийн ажилд хүртэл саад болж байна. Өглөө сургуульд нь нэг хүргэж өгөөд өдөр авдаг, эсвэл өдөр хүргэж өгөөд орой авдаг байтал би хүүхдүүдээ засвар зайгүй сургуульд нь хүргэж өгч, авсаар өдөр өнгөрч байна хэмээн эцэг эхчүүд ярьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 19 цаг 11 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 19 цаг 21 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 20 цаг 2 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 20 цаг 2 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 20 цаг 51 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 21 цаг 7 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top