x

600 гаруй хүнд амь бэлэглэсэн алтан донор Д.Бум-Эрдэнийг “Хангарди” одонгоор шагналаа

НИТХ, нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран “Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 27-ны өдөр болж өнгөрлөө. 

“Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцож 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн 35 байнгын донор иргэдэд хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 220 удаа цусаа бэлэглэсэн Алтан донор иргэн Д.Бум-Эрдэнэд нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонг хотын Захирагч С.Амарсайхан гардуулж, нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийллээ.

Алтан донор Д.Бум-Эрдэнэ нь 2001 онд хоёр ихэр охин нь төрөөд цус сэлбэх шаардлагатай болж анх цусаа өгчээ. Үүнээс хойш 20-иод жил тогтмол цусаа өгч хэвшсэн байна. Тэрбээр 220 удаа цусаа өгч 600 гаруй хүний алтан амийг аварчээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 318 цусны хүндэт донор байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол цусаа өгдөг байнгын донорууд нэмэгдсэн байна. Судалгаагаар 10 өвчтөн тутмын гурав нь цусан бүтээгдэхүүний хомсдолд ордог болохыг тогтоожээ. Тиймээс байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх, тэднийг алдаршуулах урамшуулах чиглэлд Хотын Захирагч анхааран ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Хүний амь аварч байгаа доноруудаа бид хүндэтгэх ёстой. Хүний амь нас аварч байгаа үйл хэргийг нь дэмжин урамшуулах ёстой. Улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний нөөцийн 80 хувь нь Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байна. Тиймээс ямар нэгэн болзолгүйгээр эрдэнэт хүний амь насыг авардаг эдгээр доноруудаа бүх талаар дэмжин ажиллана” хэмээн онцлов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 18 цаг 37 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 18 цаг 46 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 19 цаг 28 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 19 цаг 28 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 20 цаг 17 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 20 цаг 33 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top