x

"Бид уучлахгүй" хөдөлгөөн авлигыг бууруулах шийдлээ намуудад хүргүүлжээ

"Бид уучлахгүй" хөдөлгөөний залуус авлигыг бууруулах шийдлийг боловсруулжээ. Энэхүү шийдлээ улс төрийн бүх намд хүргүүлсэн талаараа тэд мэдээлэл хийв. 

"Бид уучлахгүй" хөдөлгөөний удирдагч Б.Мөнхцэлмэг:

-"Олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмж, дүгнэлтэд манай улсад тулгамдсан асуудал нь төр хувийн хэвшилд хүнд суртал үзүүлж, авлигын эрсдлийг нэмэгдүүлж байгааг дурдсан байдаг.

Оны өмнөхөн Авлигатай тэмцэх газраас хийсэн мэдээлэлд авлигын улмаас учирсан хохирол нь 11,9 их наяд төгрөг байна гэсэн. Энэ бол зөвхөн илэрсэн дүн. Цаана нь илрээгүй тохиолдлууд ч бий бөгөөд авлига нь бидний өчнөөн боломжийг хулгайлж байна. Гэтэл төр засгаас бодитой шийдлийг гаргахгүй байна. Хувийн хэвшил ч мөн адил авлигын эсрэг санаачилга гаргахгүй байгаа тухай холбогдох газруудын судалгааны дүн гарсан байна. 

"Transparency international" байгууллагаас гаргасан авлигын барометрийн судалгаанд нийт монголчуудын 49 хувь нь авлигатай тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүй гэж дүгнэсэн. Иргэдийн алдагдсан итгэл үнэмшлийг сэргээхийн тулд авлигыг бууруулах шийдлийг бүх улс төрийн намд хүргүүлж байна" гэв.

 

Хөдөлгөөний зүгээс авлигыг бууруулах шийдлийг дараах байдлаар томъёоллоо.

1.Авлигатай тэмцэх газрыг хүчтэй болгох. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын гишүүдийг шалгах ёстой гол байгууллага атал төсвөө "гуйдаг" болсон. Мөн УИХ-аас зөвшөөрөл авч бүтэц, орон тоогоо батлуулдаг. УИХ-ын гишүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлэг болон Ашиг сонирхлын мэдүүлгийг шалгах эрх байхгүй учир хуульд өөрчлөлт оруулж, АТГ-т ажлаа хийх боломжийг олгох хэрэгтэй гэж үзэж буй юм. 

2.Ил тод байдлыг бий болгох. УИХ-ын гишүүд болон нийтийн албан тушаалтны нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээдүүдийн нэгдсэн мэдээлэлтэй болох нь зөв.

3.Цахимжуулах. Цахим гарын үсэг ашиглан иргэд асуудлыг дэвшүүлж, түүнд хэр олон иргэн нэгдсэнээс хамаарч, шат шатандаа хэлэлцдэг туршлага олон улсад бий. Үүнийг нэвтрүүлэх саналаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Хууль зүйн байнгын хороонд өргөн барьсан ч эрх баригчид "дүлий" байна гэв. 

Мэдээллийн төгсгөлд, Монгол Улс залуучуудын хөгжлийн индекс, улс төр нийгмийн оролцоогоороо 0.2 оноотой буюу дэлхийн дунджаас доогуур байгааг тэд дурдан, өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал болоод буй авлига, албан тушаалтны гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон залуус нэгдсэн бодлоготойгоор эсэргүүцэж, шийдлээ хэлэлцэхийг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 18 цаг 37 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 18 цаг 47 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 19 цаг 28 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 19 цаг 28 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 20 цаг 17 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 20 цаг 33 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top