x

Улсад томоохонд тооцогдох бүтээн байгуулалтууд Хонгор нутагт хийгджээ

УИХ-ын гишүүн М.Билэгтийн санаачилга, дэмжлэгээр орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг стандарт нөхцөлд хүргэх бүтээн байгуулалтууд Баянхонгор аймагт ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрч байна.

Тухайлбал, Баянхонгор аймгийн “Эрдэнэмандал” ахлах сургууль ирээдүйн улс, тив, дэлхийн аваргууд хичээллэх спорт заалтай болж, орчин үеийн стандарт бүхий тоноглолтой тус зааланд хүүхэд багачууд  олон уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулдаг болжээ.

Нийт 38.4 х 24-ийн харьцаатай талбайтай, зориулалтын зургаан өрөө тасалгаа бүхий ийм спорт заал арван жилийн сургуулиудад бүү хэл улс, аймгийн хэмжээнд байхгүй юм.

Улсын төсвийн 936,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан, хойморт нь Монгол Улсын төрийн болон олимпын далбааг залан байрлуулсан заалнаасаа хүүхэд багачууд салахаа больсон талаар тус сургуулийн биеийн тамирын багш ярьж байлаа.

“Эрдэнэмандал” ахлах сургуульд мөн 100 хүүхдийн дотуур байр барьж байна. Малчидын хүүхэд голдуу суудаг хуучирч муудсан дотуур байрыг шинээр солих нь УИХ-ын гишүүн М.Билэгтийн орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг стандарт нөхцөлд аваачихаар дэвшүүлсэн бодлогынх нь нэг юм.

Үүнээс гадна Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2, 7, 9 багийн айл өрхийн хүүхдүүдэд зориулж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  280 хүүхдийн ортой томоохон цэцэрлэгийг 2018-2019 барьж ашиглалтад оруулсан байна.

Орчин үеийн шийдэл загвараар барьсан тус 16 дугаар цэцэрлэг 12 бүлэгтэй, 40 багштай, цэцэрлэгүүдийн анги бүлгүүдээс гадна балчируудад зориулсан тоноглол бүхий биеийн тамирын болон урлаг соёлын заалтай гэдгээрээ улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох цэцэрлэгүүдийн нэг болжээ.

Орчин үеийн стандарт тохижилт бүхий энэхүү цэцэрлэгийг барьж байгуулахын тулд шийдвэр гаргах түвшинд идэвхийлэн ажилласан УИХ-ын гишүүн М.Билэгтэд цэцэрлэгийн хамт олон талархал илэрхийлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.31.11)
    мундаг шүү та. Үнэхээр мундаг байна. Хүүхэд залуучуудын өмнөөс баярлалаа. Улам их амжилт хүсье.
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.40.82)
    Овоо шдээ
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 18 цаг 5 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 18 цаг 14 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 18 цаг 55 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 18 цаг 55 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 19 цаг 44 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 20 цаг 0 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top