x

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг өнөөдрөөс тарааж эхэллээ

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шахмал түлшний хэрэглээний асуудлаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 16 өрхийн 32 иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, хүндэрсэн тохиолдол өөр гараагүй гэв.

Энэ долоо хоногоос угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараах ажил албан ёсоор эхэлж байгаа бөгөөд өнгөрөгч бямба гаригт ирсэн 20,000 төхөөрөмжийг төвийн зургаан дүүрэгт тараах хуваарь гарчээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек:

-"Өчигдөр НЗДТГ-т дүүргүүдийн Засаг дарга нарыг дуудаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хэрхэн тараах асуудлыг шийдэж, дүүргүүд рүү хүргүүлсэн. Өнөөдрөөс айлуудад тарааж эхэлнэ.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдсэн гэсэн үг. Тиймээс улаан гэрэл ассан тохиолдолд тасалгаандаа агаар сэлгэлт хийх ёстой. Ногоон гэрэл 30 секунт тутамд асаж байвал хэвийн ажиллаж байна гэж ойлгоно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг.

Олон улсын стандартын дагуу агаар дахь угаарын хийн хэмжээ 30 ppm хэмжээнд хүрээд 120 минут болвол дуут дохио өгөх бөгөөд дээд тал нь 85 децибел хүртэл чанга дуу гаргадаг.

 

Төхөөрөмж тараах ажлыг нийслэлийн төр захиргааны албан хаагчид болон 4,200 сайн дурын ажилтнууд хийх бөгөөд өрх бүрт гарын авлага өгнө. Гарын авлага хоёр хувь бөгөөд тус бүрийн ард гарын үсэг, гэрийн хаяг, огноо, регистрийн дугаар гэх мэт мэдээллийг бичиж, нэг хувийг дүүрэг архивлан хадгална" гэв.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн дараагийн 60,000 ширхэг нь энэ бямба гарагт ирж, төхөөрөмж тараах ажил тасралтгүй үргэлжилнэ гэдгийг албаныхан хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 18 цаг 6 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 18 цаг 16 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 18 цаг 57 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 18 цаг 57 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 19 цаг 46 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 20 цаг 2 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top