x

Ирэх сараас тэтгэвэр 8 хувиар нэмэгдэнэ

Энэ оны эхнээс дагаж мөрдөж буй, Нийгмийн даатгалын хуулиудад орсон өөрчлөлтүүдийн талаар өчигдөр НДЕГ-аас мэдээлсэн билээ.

Энд мэдээлэгдсэнээр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 8 хувиар нэмжээ. Үүнд улсын төсвөөс энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Мөн зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Үүнд ямар иргэд хамрагдаж буй талаар НДЕГ-ын дэд дарга Г.Саран дараах мэдээллийг өглөө. 

-Өнөөдрийн байдлаар, Нийгмийн даатгалын сангаас нийт 423 мянган тэтгэвэр авагч байгаа. Улсын төсөвт 154 тэрбум төгрөг тусгагдсан байгаа. 2 дугаар сарын 1-нээс өмнө тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлнэ. 

Нийгмийн даатгалын тухай хуульд нэг том өөрчлөлт орсон юм. Хуучин БНМАУ-ын Тэтгэврийн тухай 1990 оны хуулиар 1991-1994 оны хооронд 4 үндэслэлээр тэтгэврээ тогтоолгосон иргэд байгаа. 

Энд төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 нас хүрсэн эхчүүд, мөн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн, 20-иос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй тэтгэврээ тогтоолгосон эхчүүд, нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр тогтоолгосон эмэгтэй, нийтдээ 32-оос дээш жил ажиллаж, 55 нас хүрсэн эрэгтэйчүүд хамрагдаж байсан юм. 

Дээрх үндэслэлээр тухайн үедээ нийт 44 мянган иргэн тэтгэврээ тогтоолгож байв. Үүнээс одоо 21 мянга нь тэтгэврээ авч байгаа. Дээрх иргэдийн тэтгэврийг энэ нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа гэв.

Мөн тэтгэврийг дараалсан 7 жилийн дунджаас буюу 84 сараар бодож тогтоох болжээ. Тухайн иргэн өөрөө ажилласан жилийн болзлыг хангасан, өөрөөр хэлбэл 20 жил 9 сар ажилласан бол 55 болон 60 нас хүрсэн иргэн тэтгэврээ бүрэн тогтоолгох боломжтой юм байна. 

Өмнө нь 60 сарын дунджаар тэтгэвэр тогтоодог байхад их өндөр хэмжээгээр 5 жил дараалж төлөөд хэт өндөр хэмжээгээр тэтгэврээ тогтоолгох боломжтой байсан тул хуульд өөрчлөлт оруулснаар Тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах, дээрээс нь тэтгэврийг илүү бодитой тогтоолгох үндэслэлийг бий болгож байна  гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 18 цаг 7 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 18 цаг 17 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 18 цаг 58 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 18 цаг 58 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 19 цаг 47 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 20 цаг 3 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top