x

"Угаарын хий мэдрэгчийг өрөө тус бүрт байрлуулах хэрэгтэй"

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон гишүүн Д.Мурат, А.Сүхбат нар өчигдөр агаарын бохирдлыг бууруулах хууль, тогтоомж хэрэгжилттэй танилцжээ.

Тэд сайжруулсан түлшний хангамж, хүрэлцээ болон утаа мэдрэгч суурилуулсан айл өрхүүдтэй танилцаж, нам даралт, уурын зуухнуудад тавьсан шүүлтүүр үр дүнтэй байгаа эсэхтэй танилцсан байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын мэдээлснээр Улаанбаатар хотын нийт 2,730 тонн сайжруулсан түлшийг тээвэрлэн цэгүүдэд түгээж байна. Баянзүрх, Сонгинохайрхан гэх томоохон дүүрэгт өдөрт 750-800 тонн шахмал түлшний түгээлт хийгддэг бол бусад дүүрэгт 150-400 тоннын түгээлт хийдэг. Мөн түүний хэлснээр сүүлийн үед шахмал түлш савлах ажилд иргэд оролцох хүсэлтэй болсон байна. Нэг шуудай шахмал түлшийг 300 төгрөгөөр савладаг аж.

"Үйлдвэрээс нийлүүлж байгаа түлш хүрэлцээтэй"

Чингэлтэй дүүргийн хувьд нэг хангамжийн, хоёр дундын баазтай бөгөөд борлуулалтын 46 цэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна. "Тавантолгой Түлш" компанийн "Дөлгөөн нуур-3" хангалтын бааз өдөрт 70-90 түлшийг борлуулалтын цэгүүд рүү хүргэдэг. Бааз дээр өдөрт хамгийн багадаа 30 хүн түлш савлах ажил хийж, хийснээрээ цалинждаг байна. Үйлдвэрээс нийлүүлж байгаа түлш хүрэлцээтэй гэв. Харин сайжруулсан шахмал түлшний шуудайг түлэх буюу шатаахад эргээд агаарын бохирдол үүсгэх тул "шуудайг дахин ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй” тухай УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлэв.  Онцгой байдал болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шуудайг шатаахын оронд үнс, хогоо хий гэсэн чиглэлийг өгдөг ч хэрэгжихгүй байгаа юм байна.

Чингэлтэй  дүүргийн 12 дугаар хорооны иргэн н.Цагаанчулуун “Би өөрөө цагдаагийн эргүүл хийдэг хүн. Өглөө оройдоо байнга эргүүлд гардаг. Улаанбаатар хотын утаа багассан. Сайжруулсан шахмал түлшнээс ямар ч утаа гардаггүй нь сайн хэрэг. Гэвч 21.00 цагаас хойш хот заримдаа утаатай болдог нь анзаарагдсан. Энэ үеэр зарим иргэд түүхий нүүрс түлээд байна гэх хардлагыг төрүүлж байна. 

"Угаарын хий мэдрэгчийг өрөө тус бүрт байрлуулах хэрэгтэй"

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Хэрвээ угаар мэдрэгдсэн тохиолдолд улаан гэрэл асаж, дуу гаргадаг. Угаар мэдрэгч гэрлээс 30 см, хаалга цонхноос 90 см хүртэл зайд байх ёстой. Байшингийн таазанд, аль болох агаарын урсгал бага газар байрлуулах хэрэгтэй. Монгол гэрт бол тоононоос доош 30 см зайд багана дээрээ, эсвэл харалдаа унинд байрлуулна. Олон өрөөтэй айлын хувьд өрөө бүртээ байрлуулах хэрэгтэй" гэв.

Угаарын хий мэдрэгчийг энэ сардаа багтаан гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж дуусах бөгөөд иргэд угаар мэдрэгчийг ажиллаж байгаа эсэхийг "reset" гэсэн товчлуурыг удаан дарж шалгах юм байна.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 18 цаг 3 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 18 цаг 13 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 18 цаг 54 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 18 цаг 54 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 19 цаг 43 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 19 цаг 59 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top