x

Сайд Ч.Улаан ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна

"Олон улсын хөдөө аж ахуйн сайд нарын бага хурлыг ХААХҮ-ЫН сайд Ч.Улаан даргаллаа"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Жил бүрийн 1 дүгээр сард зохион байгуулагддаг энэхүү чуулга уулзалтад 70 гаруй орны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайд, 10 гаруй олон улсын байгууллагын удирдлагууд оролцож хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрдэг билээ.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөдөө аж ахуйн сайд Жулия Клокнерийн хамт. 2020 он, Берлин хот.

Энэ удаагийн чуулга уулзалтын анхаарал хандуулсан сэдэв олон улсын худалдааны асуудал дээр төвлөрсөн юм. Худалдаа нь хэрхэн дэлхийн нийт хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангаж, олон төрлийн, шим тэжээл бүхий хүнс хэрэглэх боломжийг бий болгох боломжтой, цаашид анхаарах, шийдвэрлэх асуудлуудыг олон улсын салбар хариуцсан сайд нар ийнхүү хэлэлцлээ. Энэхүү чухал асуудлыг хэлэлцэх, дуу хоолойгоо нэгтгэх, шийдэлд хүрэх зорилгоор олон улсын улс төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, бизнесийн 2,000 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020 нь ХБНГУ-ын Берлин хотноо "Хүнсний хангамж, авулгүй байдлын төлөөх худалдаа" уриан доор зохион байгуулагдлаа.

Хуралд оролцсон сайд нар олон улсын худалдаа нь улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгож, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээс гадна хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг хангах, ялангуяа хүнсний дутагдалд байдаг бүс нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах давуу талтай болохыг цохон тэмдэглэж байв. Иймд, олон улсын түвшинд худалдааг дэмжих, либералчлах, худалдааг хориглосон тарифын болон тарифын бус хязгаарлалт, татаасыг багасгах чиглэлээр арга хэмжээ авахыг уриаллаа. Ингэхийн тулд нөгөө талаас, ялангуяа төр засгийн зүгээс, малчид, тариаланчид, бизнесүүдээ дэмжих, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэх, нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдав. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн зөв шийдэл бол хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах явдал юм гэдэг дээр бүх төлөөлөгчид санал нэгдлээ. Энэ хүрээнд Нэгдэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага олон улсын цахим хөдөө аж ахуйн зөвлөл байгуулах саналыг боловсруулж, ойрын хугацаанд тус зөвлөлийг ажиллуулж эхлэхээр шийдвэрлэжээ.

Гурван өдрийн турш зохион байгуулагддаг “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт”-ын хүрээнд Хөдөө аж ахуйн сайд нарын бага хурал боллоо. Энэхүү бага хурлын зорилго нь 2 өдрийн турш хэлэлцсэн асуудлууд, шийдлийг нэгтгэх, цаашид анхаарах, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тохирох, эцэст нь хөдөө аж ахуйн сайд нарын хамтарсан Тунхаглал гаргах зорилготой хуралдсан. Бага хурлын үеэр анх удаа Монгол Улс салбар хуралдааныг даргалсан ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсыг төлөөллөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донг Юүгийн хамт.

Сайд Ч.Улаан салбар хуралдааныг эхлүүлж үг хэлэхдээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ард иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд олон улсын худалдааны хувь нэмэр, ач холбогдлыг цохон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс мал аж ахуй, газар тариалангийн арвин нөөц баялгаа ашиглан томоохон экспортлогч орон болох бодлогын зорилготой байгаа ба энэ чиглэлээр томоохон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. Мөн Сайдын зүгээс хөгжиж буй орнууд олон улсын зах зээлд байр сууриа эзлэхэд томоохон бэрхшээлүүд тулгарч байгаа талаар байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, хөгжингүй орнууд маш өндөр шаардлага бүхий стандарт тогтоох замаар тарифын бус хязгаарлалтыг хөгжиж буй орнуудад тавьж байгаа, үүний улмаас худалдааны жигд бус тогтолцоо тогтож, худалдааны эргэлт тэнцвэртэй бус байгаа, хөгжингүй орнууд энэ чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлж байх шаардагатайг цохон тэмдэглэлээ. Салбар хуралдаанд Оросын Холбооны Улс, Беларуьс, Киргиз, Норвеги, Гүрж, Ливан зэрэг 20 гаруй орны сайд нар үг хэлж, санал дэвшүүлж оролцлоо.

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалтын Хүнсний аюулгүй байдлын салбар хуралдаан Чуулга уулзалтын эцэст 71 орны хөдөө аж ахуйн сайд нар хамтдаа Тунхаглал гаргасан ба үүний хүрээнд 4 чиглэлээр ажиллахаар тогтов. Тухайлбал, нэгд, дэлхий нийтийн хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын худалдааг дэмжих, хоёрт, худалдааг хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглүүлэх, гуравт, хөдөө аж ахуй нэмүү өртгийн сүлжээг тогтвортой, аюулгүй, тэгш оролцоог хангасан байдлаар хөгжүүлэх, дөрөвт, хүнсний эрүүл ахуйг хангахад анхаарал хандуулан ажиллахаар  боллоо.

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалтад 71 орны хөдөө аж ахуйн сайд нар оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 18 цаг 5 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 18 цаг 15 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 18 цаг 56 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 18 цаг 56 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 19 цаг 45 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 20 цаг 1 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top