x

Шинэ нисэх буудлыг гэрээт хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өгөв

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн төлөөллийг хүлээн авч уулзаж, нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын календарьчилсан төлөвлөгөөний талаар ярилцаж, менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зарчмын асуудлуудаар хоёр тал санал солилцон, ерөнхий байр суурьт хүрчээ.

Компанийн удирдлагын зүгээс ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа ба шинэ нисэх буудлыг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахаар талууд шуурхай хамтран ажиллаж байгаа талаар салбарын сайдад танилцуулсан байна.

Засгийн газрын тогтоолоор шинэ нисэх буудлыг “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, одоогийн нисэх буудлыг “Буянт Ухаа” нэртэй байхаар тус тус шийдвэрлэсэн. Энэ талаар ирэх 4 дүгээр сарын 23-ны дотор олон улсад мэдээлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа ба гэрээт хугацаандаа багтаан шинэ нисэх буудлын үйл ажиллагааг жигдрүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Б.Энх-Амгалан сайд үүрэг болгов.

Агаарын харилцааны тухай Монгол улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн хоорондын хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд “МИАТ” ТӨХК хуваарьт нислэг үйлдэж байгаа бол Улаанбаатар-Фүкүока-Улаанбаатар, Улаанбаатар-Осака-Улаанбаатар, Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамыг “Аэромонголиа” ХХК-д хуваарилж, хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр нэмж томилоод байгаа билээ.

Мөн “МИАТ” ТӨХК нь Япон Улсын “Жапан Эйрлайнс” компанитай Токио, Осака хотоос Канад, Энэтхэг, Австрали, Сингапур, Вьетнам чиглэлд маркетингийн агаарын тээвэрлэгчээр нислэг гүйцэтгэхээр болоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.115.114)
    Хөшгийн хөндий гэх нэршил муугын ёртой нэр биш
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.115.114)
    Цаг агаарын хүнд нөхцөлд онгоц нисэх чадвар сайжирсан
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 17 цаг 37 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 17 цаг 47 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 18 цаг 28 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 18 цаг 28 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 19 цаг 17 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 19 цаг 33 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top