x

Шинэ коронавирусын халдвар Монголд орж ирсэн гэх мэдээллийг үгүйсгэлээ

БНХАУ-ыг Үхань хотоос эхлэн дэлхий нийтээр тархаж буй шинэ коронавирусын тархалтын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

Юун түрүүнд өчигдөр олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан "Коронавирусын халдвар Монголд орж ирлээ" гэх мэдээллийг үгүйсгэлээ. Тодруулбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусаар 6 настай эмэгтэй хүүхэд ирснийг түр тусгаарлаж, сорьц аваад ээжийнх нь хамт Хөх хот руу буцаасан байна. Хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилж байгаа бөгөөд автобусанд хамт явсан 17 хүнийг шинжилгээний хариу гартал Замын-Үүд зочид буудалд байрлуулсан байна. 

Мөн 23-ны өдрийн 16:50 цагт Бээжин -Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигчийг/БНХАУ-ын иргэн 23 настай эмэгтэй/ ХӨСҮТ-д түр тусгаарласан, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа гэв.

Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн хүний тоо 584, нас баралт 17 гэдгийг ДЭМБ-ын албан ёсны мэдээллээс иш татан ЭМЯ мэдээллээ. Нийт өвчлөгсдийн 70 гаруй хувь 40-өөс дээш насныхан байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:

-"Манай улс томуугийн 21 төрлийн вирусийг шинжилдэг. Одоогоор нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээний хариуг хүлээж байна. Тэр нь коронавирусээр өвчилсөн байх магадлалтай хүнтэй хамт зорчиж байсан тул ийнхүү тусгаарлаад байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй.

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн тохиолдол их бий. Нас баралтын түвшин нь 2.6 хувь байна. Харьцангуй хэлбэрийнх гэсэн үг. Нас барсан хүмүүс нь архаг суурь өвчтэй, шинж тэмдгээ мэдэлгүй эмнэлэгт оройтож хандсан гэх мэтийн түгээмэл шинжтэй байна" гэв.

Коронавирусийн шинэ төрлийн вирус анх гарсан Ухань хотод 200 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд одоогийн байдлаар 17 нь тус хотод байгаа. Тэнд байгаа оюутнуудтайгаа харилцаж, зөвлөгөө өгч байгаа талаар ЭМЯ мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 17 цаг 33 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 17 цаг 43 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 18 цаг 24 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 18 цаг 24 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 19 цаг 13 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 19 цаг 29 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top