x

Бүгд мэддэг ч бүгд хийдэггүй

2004 онд Мичиган муж улсын есөн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт /ЭЭТ/ нэг шинэхэн арга барил нэвтрүүлжээ. Тухайн шөнөдөө л энэхүү арга амжилт олж эмнэлгийнхнийг гайхуулж орхив. Гурван сарын дараа гэхэд ЭЭТ-ийн өвчтөнүүдэд халдвар тарах эрсдлийг 66 хувиар бууруулж, жил хагасын хугацаанд 75 сая долларын эмчилгээний зардал хэмнэсэн байна.

Бүр гайхалтай нь үүний ачаар дор хаяж 1500 хүний амийг аварсан хэмээн тооцоо гаргажээ. Тэр дороо л энэхүү стратеги анагаахын шинжлэх ухааны сэтгүүлийн алдартай өгүүлэл болж хувирав. Энэ ямар арга барил байсан бэ? Үнэндээ төсөөлсөнөөс дэндүү хялбар, дэндүү энгийн. 

Энэ ердөө л “жагсаалт хөтлөх” /checklist/ байжээ. “Keystone ICU project” гэсэн нэрээр Мичиганы эмнэлэгүүдэд хэрэгжсэн энэхүү хөтөлбөр нь товчхондоо:

Хуудас цаасанд халдвараас сэргийлэх 1-5 алхамыг жагсааж эмч нарт өгнө. Жагсаалтын дагуу эмч нар 1-т гараа савандаж угаана, 2-т өвчтөний арьсыг ариутгагчаар арчина, 3-т өвчтөнийг ариутгасан даавуугаар хучна, 4-т ариутгасан маск, бээлий, малгай өмсөнө, 5-т дусал, гуурсны доор ариутгасан бинт тавина. Цаасанд бичсэн жагсаалтуудаа нэг нэгээр нь бөглөлөө, бөглөлөө, бөглөлөө... гүйцээ.

Ямар ч тэнэг нь хийчихэж чадах, угаасаа л сургуульд заалгасан зүйл. Эмч нарт ч ийм жагсаалт хөтөлнө гэхээр эхэндээ өөрсдийг нь тохуурхаж буй мэт санагдсан байна. Харин төслийн санаачлагч доктор энэхүү аргыг туршихаас өмнөх нэг сарын хугацаанд ажиглалт явуулж, ЭЭТ-ийн эмч нар нь өвчтөнүүдийнхээ гуравны нэгт нь дээрхи алхамуудын дор хаяж нэгийг нь алгасаж байгааг анзаарсан байжээ.

Ингээд бүгдээрээ мэддэг зүйлээ бүгдэээрээ 100 хувь яс гүйцэтгээд үзье гэсэн төсөл л хэрэгжүүлсэн нь тэр. Ямар ч шинэлэг инноваци, нэмэлт тоног төхөөрөмж, эм зүйн шинэ нээлтгүй энгийн таван алхамт жагсаалт яс хөтөлсөнөөр жил хагасын хугацаанд 1500 хүний амь аварч, 75 сая доллар хэмнэсэн нь төсөөлөхөд итгэмгүй. Асуудлын гол нь “бүгд мэддэг” ч “бүгд хэрэгжүүлдэг” гэсэн үг биш юм. Улиг болсон юм тийм ч ухаан шаардахгүй, заримдаа залхуутай. Гэхдээ улигт юмыг яс гүйцэтгэх нь их ухаан, тэвчээр шаардана...

/Дэлгэрүүлж харъя гэвэл “James Clear - Do More It Already Works”, “Pronovost – Keystone ICU project” г.м. түлхүүр үгээр хайхад гараад ирнэ/

Корона вирус, ханиад томууны эсрэг зөвлөмжийг бүгд мэдэж байгаа ч бүгд мөрддөг нь юу л бол. Фээсбүүк дээрээ бол бүгд айж сандралдаад сүйд болж буй мэт санагдах ч яг гудманд гараад явахаар масктай нь цөөн юм. Эсвэл манайхан өөрөөсөө илүү бусдад санаа тавьдаг юм болов уу, өөрөө зүүхгүй бусдад л зөвлөөд байна гэхээр. 1. Маскаа зүүх, 2. Гараа угаах, 3. Гудманд шүлсээ хаяхгүй гэсэн энгийн хэдэн хэвшлийг ядаж нийтээрээ яс дагаж мөрдөхөд зөвхөн корона гэлтгүй бусад ханиад томууг намжаах ч юм билүү.

Авто ослоор ханиадаас олон хүн үхдэг. Ер нь үлгэрийн олон юм сэдэхгүй замын хөдөлгөөний дүрмээ яс хэрэгжүүлэхэд л хэдэн мянган амь аварч, түгжрээ бууруулж магадгүй л юм шиг санагдав.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 16 цаг 56 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 17 цаг 6 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 17 цаг 47 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 17 цаг 47 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 18 цаг 36 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 18 цаг 52 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top