x

ӨАБНУ-тай мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамд хоорондын хоёрдугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 30-ны өдөр ӨАБНУ-ын Претори хотноо боллоо. Талууд хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Өмнөд Африкийн талаас Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны яамны Ерөнхий захирлын Ази, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан орлогч Анил Сооклал нар тус тус тэргүүлэн оролцов. 

Өмнөд Африкийн тал уул уурхайн салбар дахь ололт амжилт, туршлагаасаа манай улстай хуваалцах, нүүрснээс шингэрүүлсэн хий гарган авах технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц боломжийн талаар санал солилцож,  хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх, тус тусын улсад зохион байгуулагдаж буй олон улсын хурал, арга хэмжээнд төлөөлөгчдөө харилцан оролцуулахын ач холбогдлыг тэмдэглэжээ. Энэ хүрээнд 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн форумд Өмнөд Африкийн тал өндөр ач холбогдол өгч, эдийн засаг, бизнесийн өргөн хэмжээний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоо мэдэгдсэн байна.

Талууд Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Дипломат, албан паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрүүдийг байгуулах чиглэлээр ажиллахаар болов.

Өмнөд Африк улс нь 2020 онд Африкийн холбоог даргалж байгаа бөгөөд энэ хүрээнд Африкийн болон дэлхийн хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй нийтлэг сорилт бэрхшээлийг амжилттай даван туулах чиглэлээр Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Манай хоёр улсын ГХЯ-д хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт 2011 онд Улаанбаатар хотноо болж байжээ. 2019 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 7,8 сая ам.доллар байснаас манай улс сүлжмэл эдлэл, ноолууран цамц, оношлогооны урвуул зэрэг 2,6 сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 16 цаг 53 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 17 цаг 3 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 17 цаг 44 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 17 цаг 44 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 18 цаг 33 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 18 цаг 49 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top