x

Коронавирусын халдвараас хамгаалахад зориулж нэг эмнэлгийг суллана

Улсын Онцгой комисс өнөөдөр хаалттай хуралдлаа. Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал дараах мэдээллийг хийлээ.

Т.Бадрал: 

-"Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Учир нь шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт мянга мянгаар, нас барж буй хүний тоо 60 гаруйгаар нэмэгдэж байна. 

БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор давхар шийдэх асуудал гарч ирлээ. 

Мөн БНХАУ-тай хил залгаа улсуудад шинэ коронавирусийн халдвар илэрсэн учраас Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлагатай болж байна.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн шийвэр гарсан. Тухайлбал, шувууны томуутай холбоотойгоор тахианы мах, тахианы махан бүтээгдэхүүний импортыг хориглосон.

Одоогоор ихэнх хилийн боомт хаагдсан байгаа. Гаднаас ирэх хүсэлтэй иргэд нэмэгдэж байна. Тиймээс боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах хэрэгтэй байна.

Зарим бараа бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлыг албан ёсоор салбар, салбарын төлөөлөлтэй гаргах гэж байна. Мөн шинэ коронавирустэй холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөө батлахаар хэлэлцлээ.

Төлөвлөгөөнд орох саналаа бид нэгтгээд маргааш өглөө Улсын Онцгой комисс дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт шаардлагатай болох хөрөнгө мөнгөтэй нь танилцуулахаар өргөн барина.

Бас нэг хүндрэлтэй асуудал нь эмнэлэг бүр өөрсдийн өвчтөнүүдийг хүлээж авахаар байна. Гэтэл дэлхий нийтийн жишгээр бол тусгаарлах нэг эмнэлгийг бие даасан байдлаар гаргах нь зүйтэй.

Үгүй бол эмнэлэг бүр дээр хөрөнгө мөнгө болоод халдвар хамгааллын асуудал үүснэ. Тиймээс аль эмнэлгийг шинэ коронавирустэй холбоотойгоор тусгаарлах талаар шийдвэрийг Эрүүл мэндийн яам өнөөдөр гаргана.

Энэ шийвэр гарсны дараа өвчилсөн болон сэжигтэй хүмүүсийг хүлээж авах нэг цэгтэй болно гэж ойлгож болно. Мөн хүнсний хангамж болон үнийн асуудал яригдлаа. Үнийн тухайд өсөж байгаа эсэхэд хяналт тавьж,  тогтоох байгууллага төлөвлөгөөнд зайлшгүй тусгагдаж байна.

Мөн улсын нөөцөд байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг хэрхэн хуваарилах асуудлыг ч бид ярилаа. Үдээс хойш Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд  байдаг байгууллагын төлөөллүүд тооцоо судалгаагаа гаргаад Сангийн яаманд танилцуулна.
Сангийн яам нэмэлт хөрөнгө мөнгийг өөрийн төсөвт багтаан нэгтгэж, тушаал шийдвэрээ гаргана. Сая бид урьдчилсан байдлаар хэлэлцэж тохироод маргааш өглөө Улсын Онцгой комиссын хурлаар оруулахаар боллоо. Улмаар Засгийн газар хуралдаж, батлах юм. 

Хорио цээрийн дэглэм улсын хэмжээнд үйлчилж байна. Гэхдээ бид хилээр орж ирж байгаа иргэдийг хилийн боомт дээр тусгаарлах шаардлага байна. Одоо бид хилээр орж ирж байгаа хүмүүст үзлэг шинжилгээ хийгээд авчирч тусгаарлаж байна. Энэ асуудлыг цаашдаа тэнд нь тусгаарлах асуудлаа шийдээд дараа нь энд авчрах хэрэгтэй гэсэн нарийвчилсан асуудал яригдсан.

Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр Дарханд нэг иргэн тугаарласан байгаа бөгөөд коронавирус илэрсэн гэж батлагдаагүй.

Хилийн боомтууд дээр гарах ажлын хэсэгт хил хамгаалах, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Онцгой байдлын газар гэх мэт 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэнд зөв ажиллаж байгаа эсэхийг шалгахаас гадна ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр аюулгүй байдлыг газар дээр нь шийднэ" гэв. 

Мөн эмнэлгийн тухайд ямар нэг барилгыг шууд худалдаж авах боломжгүй тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг зэргийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас судалж, шийднэ гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.

Урд хөрш рүү гарах иргэдийн урсгал татарсан ч орж ирж байгаа манай иргэд олширч байгаа аж. Өнөөдрийн байдлаар өдөрт 300 орчим иргэн эх орондоо ирж байгааг тэрбээр хэлээд "Хамгийн зардал бага, боломжит хувилбар нь аливаа төрийн эмнэлгийг энэ өвчинд зориулж тусгаарлах нь зүйтэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 16 цаг 18 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 16 цаг 27 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 17 цаг 9 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 17 цаг 9 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 17 цаг 58 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 18 цаг 14 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top