x

"Хүний хүүхдийг хүн хайрлахгүй..."

Дарханд өчигдөр гарсан золгүй явдлын талаар бүтэн өдөржин соошлаар давалгааллаа. Хүн бүр л хөл хорионы цагаар сургууль дээр дуудсан цэцэрлэгийн эрхлэгчийг буруутгаж, хүүхдээ цоожлоод гарсан эхийн өмнөөс элэг эмтэрч байна. Хөөрхий, ажилтайгаа үлдэхийн тулд л гэнэ, ямар хатуу нийгэм бэ? гэлцэх. Эцэс сүүлдээ хөл хорио тогтоож, хүүхдүүдийг гэрт нь хорьсон салбарын яам, Эрүүл мэндийн сайд нар хүртэл буруутах бололтой.

Цэцэрлэгийн эрхлэгч "ойн баяртаа бэлдэнэ" гэж ажилтнаа дуудсанаар ээж нь ой зургаан сартай, 4-тэй, 5-тай гурван охиноо цоожлоод явсан гэх. Хэрэв энэ үнэн бол хөл хорионы цагаар ийм ажил зохион байгуулсан эрхлэгч мэдээж буруудах нь тодорхой. Гэвч нэг зүйлийг сануулахад хөл хорионы цагаар сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын ирцийг бүртгэх үүргийг лав салбарын яамнаас өгөөгүй. Тэгэхээр цэцэрлэгийн эрхлэгч ямар ч шаардлагаар ажилтнаа дуудсан бай, тэр нь уг ажилтны заавал биелүүлэх үүрэг байгаагүй гэсэн үг. "Үгүй" гэж хэлэх эрх нь ээжид бий.

Эрх биш бид чинь эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа улс. Хүүхдээ харж асрах хүнгүй бол ажлаасаа чөлөө авах эрх нь эцэг, эхчүүдийн хэнд ч бий. Харин тэр эрх чөлөөгөө хэрэгтэй үедээ хэрэглэж чаддаггүй нь бидний өөрсдөө бий болгодог зовлон. Чөлөө авбал ажлаас чинь хална, цалинг чинь хасна гэж эрхлэгч нь сүрдүүлсэн үү? Эсвэл гэрт нь дайрч ороод хүүхдүүдийг цоожилсон уу? Бусдын л адил "Удахгүй юм чинь дээ, юу л болов л гэж дээ" гэж хөнгөмсгөөр найдсан хэрэг.

Үүгээрээ хагацал үзсэн эцэг, эхийг буруутгах, хөл хорионы цагаан багш, ажилчдаа цуглуулсан цэцэрлэгийн эхлэгчийг зөвтгөх гэсэнгүй. Ганцхан үр хүүхдээ асарч хамгаалах нь эцэг эхийн хэнтэй ч хуваалцахгүй үүрэг гэдгийг л сануулсан хэрэг.

Эрх биш "гурвын гурван нялх хүүхэд минь харах хүнгүй" гэж учирлахад аль ч албан газрын дарга удирдлага цалинтай ч бай, цалингүй ч бай ганц өдрийн чөлөө олгоно. Олгохгүй байсан ч ажлаа хаяад хүүхдээ харах асрах нь эцэг эхийн үүрэг. Ямар гэрт нь ирээд гавлаад чирээд явсан биш. Тийм учраас өчигдөр болсон золгүй явдал эцэг, эхийн шууд буруугаас болсон гээд хэлчихэд хилсдэхгүй. Цаана нь дахиад ч олон гэр бүл хүүхдүүдээ цоожтой үлдээж байгаа. Хэзээ, ямар осол эндэл болохыг бид мэдэхгүй.

Ер нь бол манай хүмүүсийн үр хүүхэддээ ханддаг хандлага, бодит байдал угаасаа иймэрхүү. "Хүүхэд өөрөө өсчихнө, бие биеэ харчихна" гэх мэтийн монгол хүний алмай, хэнэггүй байдал үр хүүхдүүдийг маань эрсдэлд оруулж байна. Тийм учраас хэн нэг дарга удирдлага, албан тушаалтныг буруутгахаасаа илүү эцэг, эхчүүдийн өөрсдийн хайхрамжгүй байдлыг хамгийн нэгдүгээрт ярих ёстой. (Ажил олгогч бол ажлаа л бодно) Эцсийн бүлэгт хүнийг хүүхдийг хүн хайрлана гэж байхгүй. Ажил олдоно, үр хүүхэд олдохгүй.

Өчигдөр орой МАК компаниас "бүх ажилчдаа сарын хугацаатай цалинтай чөлөө олгосон" тухай мэдэгдсэн байна лээ. Болсон үйл явдалтай холбоотой эсэхийг мэдэхгүй ч ямартай ч сургууль, цэцэрлэгүүдэд хөл хорио тогтоосон энэ сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүдэд лав ач тустай зүйл болж байна. Гэвч албан байгууллага болгонд ийм боломж байхгүй нь тодорхой.

Тэгэхээр болсон явдлаас сургамж аваад эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа тавьж, ядаж нэг нь ажлаасаа түр чөлөө аваад хүүхдээ асрах, албан байгууллагууд нь ч гэсэн ажилтнууддаа ийм боломж олгох хэрэгтэй болж байна. Үүний төлөө заавал салбарын яамны оролцоо, сайдын тушаал, шийдвэр шаардлагагүй, хүн хүнээ гэдэг нийгэмд бол хэн ч байсан санаачлагаараа хийчих зүйл. Тэгэхгүй бол дэлхий нийтэд аюулын харанга дэлдээд байгаа шинэ төрлийн халдвараас илүү бидний хайхрамжгүй, хэнэггүй байдал гамшиг дагуулах нь байна.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 16 цаг 17 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 16 цаг 26 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 17 цаг 8 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 17 цаг 8 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 17 цаг 57 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 18 цаг 13 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top