x

Д.Сарангэрэл: Цэргийн төв эмнэлэг, Оточ манал, Халдвартын эмнэлэгт 800 ор дэлгэх боломжтой

Улсын онцгой комисс шинэ коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Хуралдаан эхлэхийн өмнө нүүрс тээвэрлэгч компаниуд, иргэд болон Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс Гашуун сухайт боомтоор гаргадаг нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоох хүсэлтийг Улсын онцгой комисст ирүүлсэн тухай Онцгой комиссийн дарга Ө.Энхтүвшин мэдээллээ. Өнөөдрийн хуралдаанаас энэ асуудлаар шийдвэр гаргах бололтой.

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нэгэнт коронавирус орж ирсэн нөхцөлд уг өвчнийг эмчлэх, халдвар тархалтаас сэргийлэх үүднээс улсын томоохон эмнэлгүүдэд 800 хүртэл ор дэлгэхээр боломжтой гэв. Тухайлбал, Цэргийн төв эмнэлэг дээр тусгай тасаг ажиллуулахаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой амаар хэлцэл хийсэн, Оточ манал эмнэлэг ямар нэг түрээс, төлбөргүйгээр өөрийн эмнэлгийн тоног төхөөрөмж өвчтөнүүдийг шууд хүлээн авахад бэлэн гэсэн, мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвд 200 ортой тусгай тасаг бэлтгэсэн юм байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Өнөөдөр эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа. Коронавирусийн халдвартай холбоотой мэдээллийг хятадын талаас авч байгаа. Энэ мэдээллээр вирусийн халдвар авсан хүн гэр бүлийн дунд тарааж байна. Дараа нь ажил, найз нөхдийн хүрээндээ тараадаг юм байна. Тиймээс эрсдэл ойрхон байна. Халдвар гарсан үед бэлэн байдлаа хангахад эрүүл мэндийн салбар түлхүү анхаарч ажиллаж байна. Хамгийн түрүүнд эмч, мэргэжилтнүүддээ танхимын болон онлайн сургалт явуулж байна. 

Засгийн газраас 4.2 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Ингэснээс эмч, эмнэлгийн ажилтнуудын 100 мянган хувийн хамгаалах хэрэгслийн асуудлыг шийдэж чадлаа. Ямар ч байсан нэг сарын хугацаанд асуудалгүй болгосон. Мөн Азийн хөгжлийн банкны хэрэгжиж байгаа төслийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авах боломжтой болсон. 

Халдвар гарсан нөхцөлд Цэргийн госпиталыг ашиглах тухай УОК-ын орлогч дарга, Батлах хамгаалын сайд Н.Энхболдтой аман байдлаар ярилцсан. 

Мөн Жаргалтын аманд байдаг 100 ортой сувилалыг бэлэн ажиллуулах асуудлыг ярьж байгаа. Нэн шуурхай ажиллах нөхцөл бий болбол эрүүл мэндийн салбар бэлэн ажиллахаар бэлтгэлээ хангаж байгаа. 

Би шийдвэр гаргадаг чиг үүрэгтэй хүн биш. Иргэн хүнийхээ хувиар сошиал орчинд коронавирустэй холбоотойгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зөв үү гэдэг санал асуулга авсан. Ингэхэд санал өгсөн хүмүүсийн 87 хувь нь энэ баярын тэмдэглэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байсан. 

Шадар сайд Ө.Энхтүвшин: 

-Нөхцөл байдал бидний бидний бодож байснаас хүнд байна. БНХАУ-ын Баяннуур хот буюу Гашуунсухайтаас 130 км-ийн цаана байгаа Халиут гэдэг газарт коронавирусээр халдварласан хоёр тохиолдол гарсан байна. 

Уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох албан тушаалтанд уламжлах нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна. ҮАБЗ-өөс Улсын онцгой комисс шийдвэр гаргах нь зүйтэй гэж тогтсон. 

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга: 

-Шахмал түлшний түүхий эд болох барьцалдуулагчийг хятадаас авдаг. Одоо 10 хоногийн нөөц байна. Тээвэрлэлтийн асуудал бас байна. 

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: 

-Маск бол оёж болдог зүйл. ХӨСҮТ-өөс маскны стандарт гаргасан юм байна. Хүн болгон оёно гэхээр асуудалтай. Тиймээс үйлдвэрлэлийн асуудал бий болж байна. Аймаг, орон нутгийн Засаг дарга нар маскны үйлдвэрлэлд анхаармаар байна. 

Бидэнд цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэр байна. Мөн цагдаа, цэрэг, ШШГЕГ-ын харьяа оёдлын газрууд байгаа. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон хувийн хэвшлийнхэн ч оёж болно. Хэрэв маскаа дотооддоо үйлвэрлээд эхэлбэл түгээлт, хангалтад бид анхаарч ажиллах бүрэн боломжтой. 

Мөн Булган, Бичигт боомтуудаар нүүрсний тээвэр гарч байгаа. Эдгээр боомтуудын тээвэрлэлтийг мөн зогсоох уу. Гашуун сухайт боомтоор өдөрт 32 тээврийн хэрэгслээр зэсийн баяжмал гаргаж байгаа. Үүнийг яах вэ гэдэг асуултыг УОК-ын гишүүдийн зүгээс гаргав.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: 

-Ховдын Булган боомтын үйл ажиллагаа зогсоох саналын орон нутгаас нь гаргасан. 

Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Зэсийн баяжмалаа гаргаж байгаагаараа гаргая, 

Батлан хамгаалах сайд Н.Энхболд: 

-Хэрэв ороод ирвэл яах вэ. Аль эмнэлгээ тусгаарлах уу гэдэг тусгайлсан төлөвлөгөө гаргамаар байна. Эхний ээлжинд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, мөн нэг хувийн эмнэлэг, Жаргалантын аманд нэг сувилал байгаа юм байна. 

Нэгдүгээрт ХӨСҮТ-д мэдээж мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл хотоос зайдуу Жаргалантын ам, Цэргийн төв эмнэлэг гэсэн дараалалтай байвал зүйтэй болов уу гэж бодож байна.

Онцгой комиссийн хуралдаан үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 16 цаг 18 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 16 цаг 27 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 17 цаг 9 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 17 цаг 9 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 17 цаг 58 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 18 цаг 14 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top