x

Цагаан сараар айл хэсэхгүй, утсаар л шинэлчихнэ

"Амны хаалтаас салахгүй, аль болох гадуур гарахгүй байхыг хичээж байна"

Халдварт өвчний тархалтаас үүдэн хөл хорио тогтоосон өдрүүд үргэлжилж байна. Хүн бүхэн дор бүрнээ хувийн ариун цэвэртээ анхаарч, дархлаагаа дэмжих, амны хаалт зүүснээр энэ халдварт өвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч ямар асуудалд гурван хоног шуураад мартагнадаг монгол хүний хэнэггүй, хойрго зангаар халдварт өвчинд хандаж байгаа хүмүүс ч цөөнгүй. Тиймээс иргэдээс коронавирусийн халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалж байгааг тодруулсан юм.

Эхний эмэгтэйг Б.Эрдэнэцэцэг гэдэг. Тэрээр ярихдаа “Манайх 3-12 насны дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүдээ халдвараас сэргийлэхийн тулд юуны өмнө дархлааг нь дэмжиж амт чанартай, эрүүл хоол хүнс хийж өгөхийг хичээж байна. Миний хувьд халдвар гарсантай холбоотойгоор ажлаасаа хөл хорио тавигдах хүртэл чөлөө авсан. Хэдийгээр том хүүхэд маань 12 настай боловч гурван дүүгээ харахад хэцүү учраас ажлаа тайван сууж хийхгүй байх. Тийм болохоор ажлаасаа чөлөө авахаас өөр сонголтгүй болсон.

Дээрээс нь хүүхдүүдийнхээ хичээлийг зурагтаар үзүүлж, гэрийн даалгаврыг нь хийлгэх том үүрэг гүйцэтгэж байна. Хүүхдүүдтэйгээ хамт хичээлийг нь үзээд, хичээлийг нь ойлгоод гэрийн даалгавар хийхэд амар болж байна. Бидний сурагч байхаас одоогийн сургалтын арга барил, ордог хичээл нь их өөрчлөгдсөн болохоор заримдаа хүүхдүүдийнхээ хичээлийг зааж, гэрийн даалгаврыг нь хэлж өгөөд хийлгэх нь хэцүү байсан. Харин одоо өөрөө хамт үзэж байгаа болохоор ойлгоод гэрийн даалгаварт нь туслах, буруу зөв хийхэд нь хяналт тавих боломжтой болсон.

Мөн гэр бүлээрээ дархлаагаа дэмжихийн тулд өдөр бүр аарц буцалгах, аньс, нэрс, чацарганы шүүс хэрэглэж байна. Харин сар шинийн тухайд албан ёсоор тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гарсан учраас өргөн дэлгэр тэмдэглэхгүй. Гэхдээ шинийн нэгний өглөө аав ээж дээрээ очиж золгоно. Харин бусад ахан дүүсийнхээ амар мэндийг утсаар мэдчихнэ гэсэн бодолтой байгаа. Харин идээ ундаагаа элбэг хангалуун байлгах бодолтой байна. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний идээ, ундаа ямар байхаас тухайн жилийн өнгө шалтгаалдаг гэж эртнээс билэгдэж ирсэн уламжлалтай учраас тэр ёсоо бодож цомхон боловч идээ ундаагаа бэлдэнэ.

Ер нь хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүйн тулд олон айлаар орж, цагаан сараа тэмдэглэхгүй. Гэхдээ л бас хүн ороод ирвэл гээд бага сага юм бэлдсэн л дээ. Манай хамаатнууд ихэнх нь гэр гэртээ байцгааж, айл хэсэхгүй гэж урьдчилан тохирсон. Тийм болохоор энэ жил өмнөх жилүүдээс цөөн бууз хийсэн. Хөл хорио тогтоосонтой холбоотой хүнсээ нөөцөлсөн зүйл байхгүй. Хоёр долоо хоногийн өмнө цагаан сарын буузны мах, гурил авсан. Тэгэхдээ ойр зуурын хүнсний хэрэглээгээ авсан. Түүнээс биш шуудай шуудайгаар нь авч нөөцөлсөн юм байхгүй. Харин гэртээ ирсэн хүмүүст гар ариутгагчаар үйлчилж байгаа.

Мөн нөхрөө ажлаас нь ирэхэд гадуур хувцасыг нь тусад нь өлгөөд гарыг нь сайн угаалгаж байгаа. Учир нь манай гэрээс нөхөр маань л ганцаараа гадуур гарч байгаа учраас халдвар авах эрсдэл илүү их. Тэгэхдээ манай нөхөр ч бас гэр бүлийнхнийгээ эрсдэлд оруулчихгүйн тулд гадуур явахдаа үргэлж амны хаалт зүүж, гараа тогтмол угааж байгаа. Манай гэр бүлийнхэн өөр өөрсдийн боломжоороо коронавирусийн халдвараас сэргийлж байна. Энэ бол иргэн бидний халдварт өвчний үед хүлээх үүрэг гэж бодож байгаа. Тиймээс хүн бүхэн өөрсдийн болон бусдын эрүүл мэндийн төлөө үүргээ ухамсарлаж наад зах нь амны хаалтаа тогтмол зүүгээрэй гэж уриалж байна” гэв. 

Дараагийн айл бол Б.Ганболдынх. Тэдний гэргийг Х.Улам-Өрнөх гэдэг. Тэрээр хэлэхдээ “Манайх 5-16 насны гурван хүүхэдтэй. Том нь охин. Хэдийгээр бусад дүү нараа бодвол том охины тус их ээ. Гэхдээ л хүүхэд юм болохоор болгоомж алдах үе байна. Саяхан нэг өдөр шөлтэй хоол хийх гэж байна гээд гал дээр ус буцалгаж орхиод мартчихсан байсан. Тэр үед манай хамаатны хоёр хүүхэд ирчихсэн тоглож байсан. Нөгөө сахилгагүй хэдэн дүү нар нь буцалж байгаа усны хажуугаар өнгөрөхдөө нэг нь татаж асгаж ч магадгүй шүү дээ. “Энэ ямар хоол вэ” гээд буцалж байгаа усны тагийг нь онгойлгох гэж байхад нь ашгүй би гаднаас амжиж орж ирсэн. Тэгээд ойрд энэ хэдийг харгалзах хүнтэй байлгах үүднээс гэрээс гаралгүй долоо хонож байна. Хаана хаанаа л хүүхдүүдээ харах хүнтэй үлдээж байхгүй бол хэцүү юм их дуулдана. Ажлаа болж өгвөл гэрээсээ амжуулаад, гэртээ л нэг дороо байвал их амар санагдах юм.

Коронавирусийн тархалт буурахгүй байгаа энэ үед гэртээ их цэвэрлэгээ тогтмол хийж байгаа. Мөн ээжийгээ байхгүй үед хоёр цаг тутам цонхоо нээж, агаар сэлгэн, чийгтэй цэвэрлэгээ хийж байхыг хүүхдүүддээ даалгасан. Манай гэрийнхэн том багагүй сайн хэрэгжүүлж байгаа. Мөн онц шаардлагагүй бол гэрээсээ огт гарахгүй байхыг бүгдээрээ хичээж байна. Охин маань гарч утсандаа нэгж авна гэхээр нь болохгүй, гарахгүйгээр зохицуулах боломж зөндөө байхад нэгжний төлөө гараад эрсдэлд ороод яах вэ гээд Юнител апп суулгаад гарахгүйгээр гэрээсээ нэгж, утасны төлбөрийн асуудлаа шийдлээ.

Заавал энэ апп суулгахгүй байсан ч банкны аппликейшн дээр ч гар утасныхаа төлбөрийг төлж, нэгж авч болдгийг мэдсэн. Мөн байрныхаа мөнгийг цахим тооцооны хэрэгсэл ашиглаад төлсөн. Өмнө нь том охиноо дүү нараа харж байгаарай гээд тусдаа ажил болгоод гардаг байсан ч одоо ухаалгаар шийддэг болсон. Мөн дархлаа дэмждэг халуун аарц, аньс, шингэн юм их ууж байгаа.

Та нар ч гэсэн гэртээ уух амин дэмтэй юм бэлдчихвэл хүүхдүүд аваад уучихдаг их амар байдаг шүү. Мөн хүүхдүүдийнхээ хичээлийг үзүүлнэ, хичээлийг нь давтуулна. Онлайн хичээлийг нь алгасалгүй үзүүлэх нь чухал юм билээ. Манай дунд хүү гуравдугаар анги. Заримдаа хичээлээ бичиж гүйцэхгүй болохоор хичээлээ дахиад үзье гээд байдаг. Тэр үед ухраагаад үзүүлчхэж байгаа. Энэ үйлчилгээ харин аятайхан юм билээ. Хөл хорио тогтоосон биш сүүлийн үед гэрээсээ гарахгүй олон ажил амжуулдаг болсон. Уг нь бид техник технологийн эрин үетэйгээ хөл нийлүүлж чадвал ихэнх үйлчилгээ, бүтээгдэхүүнийг гэрээсээ гарахгүйгээр шийдэж болдог болчихжээ гээд баярлаж сууна. Хүн чинь цагаа тулахаар аминдаа их хайртай юм. Тийм болохоор дэлхийд тархсан энэ халдварт вирусийн үед цахим технологи ашиглаж гэрээсээ гарах нь багаслаа.

Та нар маань ч гэсэн гэр гэрээсээ ажлаа амжуулаад, дархлаагаа дэмжээрэй. Харин цагаан сарын хувьд манайхан шинийн нэгэнд гэрээсээ гарахгүй. Шинийн гурванд ээжийнд очиж золгох хуваарьтай. Бид нэг нэг өдөр ээж дээрээ очиж өнжихөөр болсон. Олуулаа нэг дор цуглахгүй гээд. Шинийн нэгэнд том ахынх ээжийнд өнжинө. Энэ санаа анх ээжээс гарсан. Ээж цагаан сарынхаа буузыг хэдэн хүүхдүүдээ нэг нэг гэрээр нь дуудаж хийлгэсэн. Зурагтаар олон хүмүүс цуглуулж болохгүй гэж ярьсан гээд. Тэгээд таван орой хийсэн байдаг. Бид ах дүү нартайгаа утсаар холбогдож шинэлэх байх. Сар шинийн баяр болох гэж байгаа болохоор бага хэмжээний хүнсний бүтээгдэхүүн авсан. Түүнээс биш нөөцлөөд олон тоогоор авсан зүйл байхгүй. Удахгүй урин дулаан цаг ирж байна. Эрүүл байхад бусад зүйл болно доо” гэлээ.

 Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 15 цаг 8 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 15 цаг 18 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 15 цаг 59 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 15 цаг 59 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 16 цаг 48 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 17 цаг 4 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top