x

"Монос" ХК ашиг олох зорилгоор амны хаалтын үнийг өсгөсөн үү?

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол маск зүүх, тэр дундаа N95 маскыг зүүхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Энэ маск нь 0.3 микроноос том хэмжээний тоосонцрын 95 хувийг шүүх чадвартай. Энгийн үед N95 маск нь 2500 төгрөгөөр зарагддаг байсан бол одоо үнэ нь хоёр дахин нэмэгдээд байгаа. Маскны үнийг нэмж зарж байна гэх иргэдийн гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт явуулж, харьцангуй үнээр маск борлуулсан гэх үндэслэлээр "Монос" ХХК-д зөрчлийн хэрэг нээжээ. 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам:

-"Салбартаа давамгай байдалтай байгууллага аж ахуй нэгж болох “Монос” ХК-ийн салбараар N95 маскыг харилцан адилгүй үнээр борлуулж хэрэглэгчийг хохироож буй нөхцөл байдал тогтоогдсон тул хоёрдугаар сарын 3-нд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. “Монос” нь эм ханган нийлүүлэх салбарт давамгай байдалтай аж ахуй нэгж болохыг манай байгууллага 2019 онд тогтоосон. Давамгай байдалтай байгууллага нь борлуулж буй бүтээгдэхүүнээ харилцан адилгүй үнээр хэрэглэгчдэд ойлгомжгүй байдлаар худалдаалж байсан нь ноцтой зөрчил" гэв.

Барааны падан, и-баримт зэргийг үндэслэн нэг ижил загварын N95 маскыг 2500, 3600, 5700 төгрөгөөр ялгаатай худалдаж байсан нь тогтоогдсон байна.

Харин энэ талаар “Монос-Улаанбаатар” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Л.Алтанцогт өөр байр суурьтай байна. Тодруулбал,

-Коронавирусийн халдвар урд хөршид гарсантай холбоотойгоор манайд байсан маск хэд хоногт дуусч, хомсдолд орсон. Манайх маскны эрэлд гарч, долоон хувь хүн, албан байгууллагатай гэрээ хийж, нэг маскыг 3600 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээ хийсний маргааш нь буюу нэгдүгээр сарын 29-нд худалдаж авсан маскаа салбар эмийн сангууддаа тараасан. Манайд маск нийлүүлсэн байгууллага, хувь хүн нь НӨАТ өгөх боломжгүй гэсэн. Харин манайх үйлчлүүлэгчдээ НӨАТ өгдөг. Маскыг НӨАТ-гүй 3600-гаар аваад НӨАТ-тайгаар хэрэглэгчдэд хүргэхэд 4000 төгрөгөөр худалдаж авсантай тэнцэж байгаа юм. Ингээд бид үйл ажиллагааны зардал болгон бага зэрэг нэмээд гүйцэтгэх захирлын тушаалаар нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн маскыг 5700 төгрөгөөр худалдаалсан. Гэтэл N95-ыг гадуур илүү хямдаар худалдаалж байна гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс маск зарахаа шууд зогсоогоод үнийн судалгаа явуулсан. Гадуур N95-ыг 2500 төгрөгөөр худалдаалж байсан. Ингээд нэгдүгээр сарын 30-наас эхлэн 2500 төгрөгөөр худалдаалах зааврыг салбаруудад хүргэсэн. Салбаруудад энэ мэдээллийг хүргэх хооронд ШӨХТГ-аас шалгалт явуулж таарснаар маскыг гурван янзын үнээр худалдаалсан мэт мэдээлэл тарсан. Маск дээр бид ямар нэгэн ашиг хараагүй. Харин ч 3600 төгрөгөөр худалдаж авсан бүтээгдэхүүнээ 2500 төгрөг болгон, НӨАТ-тайгаар олгоход 10 гаруй сая төгрөгийн алдагдал үүсч байгаа" гэв.

Тус компани маск нийлүүлэх асуудлаар Казахстан, ОХУ, Турк руу холбогдсон ч N95 маск нийлүүлэх ажил гэрээ, хэлэлцээрийн түвшинд яваа. Дэлхий дахинд маск хомсдолтой байгаа болохоор их хэмжээний маск нийлүүлэх боломжгүй. Тиймээс гаднын орны хувь хүмүүстэй холбогдож, хүсэлт тавьсны дүнд нэг удаагийн маск нийлүүлэхээр болсон байна.

"Монос Улаанбаатар" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Алтанцогт:

-2020 оны нэгдүгээр сард ОХУ-ын хувь хүнээс авсан 220 мянган ширхэг нэг удаагийн маскыг 300 төгрөгөөр борлуулсан. Гэтэл энэ сард маскны үнэ ОХУ-даа 10 рубль болсон байна. Тиймээс ОХУ-аас 500 төгрөгөөр худалдаж  авсан маскаа нэг ч төгрөг нэмэлгүй зарвал биднийг дахиад л "үнээ нэмж зарлаа" гэх байх. Тиймээс авах үгүйгээ шийдэж чадахгүй болчихоод байна. Манайх маскнаас гадна гар ариутгагч бодисууд болон бусад ямар ч бүтээгдэхүүний үнийг нэмээгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 15 цаг 7 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 15 цаг 17 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 15 цаг 58 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 15 цаг 58 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 16 цаг 47 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 17 цаг 3 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top