x

Урт цагааны барилгыг нураах эсэх асуудлыг НИТХ-аар шийдэгдэнэ

Өнөөдөр Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож байгаатай холбогдуулан холбогдох албаныхнаас мэдээлэл хийв. 

Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас тус үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргажээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагааны үйлчилгээний төвийн ашиглалтын ам метр талбайг 9000 төгрөгөөр 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан өндөр үнээр түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж байна. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй. Цаашид эдгээр 30 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй, харин 400 гаруй түрээслэгчийг хохироохгүй байх тал дээр анхаарна. Өнөөдрөөс эхэлж урт цагааны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, цагдаагийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана.Харин Урт цагааны барилгыг нураах эсэх асуудлыг НИТХ-аар шийдэгдэнэ” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга: “Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект. Энэ байранд ажиллаж байгаа түрээслэгчдийн үйл ажиллагааг зогсоох талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гурван удаа дүгнэлт гаргаж байсан. Тус барилга байгууламж нь цахилгаан хангамжийн хувьд ч өндөр эрсдэлтэй. Мөн ус дулаан хангамжийн хувьд ч ашиглалтын шаардлагаас хэтэрсэн. Бид өнөөдөр хөрөнгө мөнгийг бус иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй" гэв.

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр болох Урт цагааны барилга нь 1958 онд анх баригдсанаасаа хойш ганц ч удаа засвар хийгдэж байгаагүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.23.111)
    тов музейгээс дор болсон барилага даа олон давхар турээслэгчид олон жил архагшиж зарлагдаж тортэй хуйвалдаж эргэж хэдэн хун турээсээр молжсон шатаж нурах бурэн эрсдэлтэй одоо ингэх цаг нь болсон
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 14 цаг 32 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 14 цаг 42 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 15 цаг 23 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 15 цаг 23 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 16 цаг 12 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 16 цаг 28 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top