x

Баян-Өлгий аймаг ОРОХ, ГАРАХ хөдөлгөөнийг хязгаарлана

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярын өдрүүдэд тус аймагт болон сумдаас гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэв.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 113 тоот захирамж гарч энэ сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг түр зогсоохоор боллоо.  

Гэхдээ ар гэрийн гачигдал, түргэн тусламж, албан томилолт зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар улс, хот хооронд болон орон нутагт зорчих төрийн албан хаагч, иргэдийг холбогдох нотлох баримтыг үндэслэн нэвтрүүлэх ажээ.

Иймд ард иргэдийг дээрх хугацаанд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж замд гарахгүй байхыг уриалав.

Мөн өчигдөр УОК-оос улс, хот хоорондын замын хөдөлгөөнийг ТҮР ХААХ шийдвэр гаргаад байгаа билээ. 

Иймд иргэд та бүхэн цаг агаарын байдал болон хайртай гэр бүлээ эрдлээс хамгаалж онцын шаардлагагүй тохиолдолд хол замд зорчихгүй байхыг уриалж байна.

АНХААРУУЛГА: Цаг агаарын нөхцөл байдал хүнд үеэд ХУЛГАЙН ЗАМААР зорчиж, цасанд сууж, хамт яваа хүнээ болон өөрсдийгөө, эд хөрөнгө, амь насаараа хохирох аюултай нөхцөл байдлаас урдчилан сэргийлнэ үү. 

Ийнхүү нийт НАЙМАН аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна.

  1. Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлав.

  2. Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

  3. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.

  4. Архангай аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлалаа.

  5. Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

  6. Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлав.

  7. Сүхбаатар аймгийн Онцгой комисс 2020.02.20-нд хуралдаж, хоёрдугаар сарын 23-26-ны өдрийг дуустал 13 сумын чиглэлийн авто машины хөдөлгөөнийг хязгаарлав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 14 цаг 31 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 14 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 15 цаг 22 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 15 цаг 22 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 16 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 16 цаг 27 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top