x

ЭМЯ: Халдвар авсан НЭГ хүн 384 хүнд тараах боломжтой

Албан ёсоор Covid-19 гэж нэршээд байгаа шинэ коронавирусийн тархалт, нөхцөл байдлын талаар ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар дэлхийн 29 оронд бүртгэгдээд байна. БНХАУ 31 муждаа хяналт тавьж, арга хэмжээ авч байгаа ч дэлхийн бусад улс оронд эрсдэл үүссээр байгааг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Ялангуяа, бидний хамгийн их зорчиж, холбоотой байдаг Япон, Солонгос улс байна. 

Мөн өнөөдөр нэмэгдээд Иран улсад байдал хүндэрч, өвчлөл нэмэгдэж байгаа. Израйль улсад шинэ коронавирус шинээр бүртгэгдэж, батлагдсан мэдээлэлтэй байна. 

Ялангуяа, БНСУ-д өчигдөр 156 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр 284 тохиолдол болж албан ёсоор бүртгэгдлээ. Гол бүртгэгдэж байгаа тохиолдол нь 4 хот, 6 мужид байгаа бөгөөд Дэгү хотод тархалт эрчимтэй байна. Тархалтын уурхайг бид мэдээлж байсан, сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй халдвар тараасан гэж. Гэтэл тэр эмэгтэй Динам гэдэг эмнэлэгт үйлчлүүлсэн байгаа. Тиймээс тэр эмнэлгийн ажилчид, тухайн үед үйлчлүүлсэн хүмүүс өвдөж халдвар тархсан. Тиймээс нэг хүнээс маш олон хүнд халдвар тархах боломжтойг энэ жишээ харуулж байна. 

Шинэ коронавирусийн нэг халдвартай хүн цаашаа таван хүнд тараах боломжтой гэж үзэж байгаа. Тэр таван хүн цааш тарааж, таван мөчлөгийн хугацаанд буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тараах боломжтой гэдгийг манай эрдэмтэн судлаачид хийсэн.

Манай судлаачдын мэдээлэл нэлээд зөв тооцоо судалгаа болохыг олон улсын жишээнүүд харуулж байна. Тиймээс энэ тооцоо судалгаанд үндэслэн ЭМЯ авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөж байна" гэв.

Мөн олон хүний төвлөрөл үүсгэхгүй байх нь урьдчилан сэргийлэх маш чухал алхам гэдгийг олон улсад ч зөвлөж байгаа тул иргэд гэр гэртээ байж, баяр, амралтын өдрүүдээр айл хэсэхгүй байхыг дахин дахин анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 14 цаг 33 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 14 цаг 43 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 15 цаг 24 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 15 цаг 24 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 16 цаг 13 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 16 цаг 29 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top