x

Багануур дүүргийн халдвартын эмнэлэг 30 ортой 15 тусгай тасаг бэлджээ

Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан өчигдөр Багануур дүүргийн халдвартын эмнэлэгт ажиллалаа.

Тус эмнэлэг нь дүүргийнхээ төдийгүй зүүн бүсийн гурван аймгийн иргэд болон төв аймгийн сумдад үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ онцлогтой. Багануур дүүргийн халдвартын эмнэлэг нь Covid-19 вирус илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр 30 ортой 15 тусгай тасгийг бэлэн байдалд оруулжээ.

Хотын захирагч, НОК-ын дарга С.Амарсайхан эрсдэл учирсан онцгой тохиолдолд хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсныг сайшааж, сэрэмжлүүлэг мэдээллийг дүүргийн хэмжээнд сайн хүргэж ажиллахыг эмч мэргэжилтнүүдэд захилаа.

Өдөрт 1000 ширхэг амны хаалт оёж байна

Хотын дарга мөн тус дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд очиж ажиллалаа. Энэхүү жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд иргэд хямд түрээсээр өөрсдийн ажлын байртай, байнгын захиалагчтай болох боломжтой төдийгүй тус төвөөс цөөнгүй аж ахуйн нэгжүүд өсөж, хүнс болон ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, дүүргийнхээ болон нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн тухай дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.

Тус төвөөс ажил бизнесийн гараагаа эхлүүлж байсан оёдлын үйлдвэрүүд “Багануур” ХК-ий ажилчдын хувцас, дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын форм, биеийн тамирын хувцсыг нийлүүлдэг болжээ.

Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ үед дээрх төвийн 17 оёдолчин угааж индүүдээд дахин ашиглаж болохуйц өдөрт 1,000 ширхэг амны хаалт хийж, дүүргийнхээ төдийгүй нийслэлчүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 14 цаг 34 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 14 цаг 44 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 15 цаг 25 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 15 цаг 25 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 16 цаг 14 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 16 цаг 30 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top