x

Австрали улсад оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД!

Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол улсын Засгийн газар, УОК-ын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаас Монгол улс, БНСУ хоорондын зорчигч тээврийн бүх нислэг, Монгол улс, Япон улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан тус ЭСЯ-наас Австралийн Дотоод хэргийн яамны Хил хамгаалах албатай холбогдож, дээрх шийдвэрийг танилцуулж, энэ үеэр визийн хугацаа нь дуусч буй монгол иргэдийн асуудлаар ярилцсаны үндсэн дээр Та бүхэнд дараах мэдээллийг хүргүүлж байна.

Үүнд:

  • Визийн хугацаа нь дуусч буй иргэд Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас Австрали Улсаас гарч чадахгүй болсноо нотолж, одоогийн визийн хугацаагаа сунгуулахаар мэдүүлгээ өгнө үү. Ингэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж, онгоцны нислэг хэвийн болмогц явна гэдгээ нотлох (онгоцны тийзийг захиалсан байх) паспортын хугацаа нь хүчинтэй байх, Австралид үлдэх хугацааны зардлаа хариуцах санхүүгийн боломжтой гэдгээ нотлох ёстой.

  • Хэрэв визийн хугацаагаа сунгаж чадахгүй эсвэл сунгахаар мэдүүлэг өгөх боломжгүй бол bridging visa (хүлээлгийн виз)-нд мэдүүлэг өгөх ёстой. Ингэснээр таны виз дууссан ч гэсэн Австрали улсад хууль ёсоор байх эрх зүйн үндэс бүрдэх юм.

Иргэн та визийн хугацаагаа сунгуулахдаа өөрсдийн immiaccount-аар онлайнаар мэдүүлнэ. Мөн Сидней, Мелбурн хотод байгаа иргэд доорх хаягаар очиж, биечлэн мэдүүлж болно.

Telephone: 131 881
Monday to Friday 9am to 5pm

Sydney and Melbourne Status resolution Centres are as follows

Sydney
Upper Ground Entrance
26 Lee Street
Sydney NSW 2000

9 Wentworth Street
Parramatta NSW 2150

Melbourne
2 Lonsdale Street
Melbourne Vic. 3000

Түүнчлэн визийн хугацаа сунгах талаарх ерөнхий мэдээллийг дараах холбоосыг ашиглан авна уу.

https://immi.homeaffairs.gov.au/visas/visa-about-to-expire/stay-longer

Австрали Улсын Дотоод хэргийн яамнаас Шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан визийн талаар гаргасан зарим шаардлагатай мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.

https://www.homeaffairs.gov.au/news-subsite/files/coronavirus-students-20200201.pdf

https://www.homeaffairs.gov.au/news-subsite/files/coronavirus-general-20200201.pdf

Асууж тодруулах зүйл гарвал ЭСЯ-ны утсаар холбогдоно уу.

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 13 цаг 54 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 14 цаг 4 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 14 цаг 45 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 14 цаг 45 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 15 цаг 34 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 15 цаг 50 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top