x

Хуульчдын холбоо ЁС ЗҮЙН зөрчилтэй өмгөөлөгч С.Оюунцэцэгийг ХАМГААЛЖ байна

Монгол Улсад 3000 орчим өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэгчлэн үйлчилгээний хөлс авчихаад ажлаа хийдэггүй, шүүх хуралдаанд шалтгаангүй очдоггүй, хоёр талд зэрэг ажиллан хоёулангаас нь хөлс авсан гэх зэрэг ёс зүйн зөрчил гаргадаг, бүр залилангийн болон бусад гэмт хэрэгт холбогдож ял авсан өмгөөлөгчдийн талаар ч дуулддаг.

2017 оны эцсийн байдлаар гэхэд Хуульчдын холбооны чиг үүргийн Мэргэжлийн хариуцлагын хорооноос 52 өмгөөлөгчид хаалттай сануулах, нээлттэй сануулах, өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хугацаатай болон хугацаагүй хасах зэрэг хариуцлага хүлээлгэсэн байдаг.

Манай цахим хуудаст “Легато” ХХК-ийн захирал, иргэн Ш.Дэлгэржаргал хөлсийг нь төлсөн боловч өмгөөллийн ажлаа хийхгүй, авсан мөнгөө ч эргүүлэн төлөхгүй байгаа нэгэн өмгөөлөгчийн талаар ярилцлага өгснийг хүргэж байна.

-Яагаад манай сайтад ярилцлага өгөх болсон шалтгаанаа тайлбарлах уу?

-Манай гэр бүл бизнес эрхлээд нэлээд олон жил болж байгаа. Энэ хугацаанд хуульчаас туслалцаа авах хэрэг маргаан төдийлөн гардаггүй байсан. Гэтэл 2017 онд бусдад багагүй хэмжээний хөрөнгө мөнгөө залилуулсан тул аргагүйн эрхэнд өмгөөлөгч авах шаардлагатай болсон. Ийм асуудал тулгарахаар хаана, хэн гэдэг сайн өмгөөлөгч байна вэ гээд танил талаараа дамжуулж л өмгөөлөгч хайдаг юм билээ. Улмаар Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.Оюунцэцэг гэдэг хүнтэй уулзсан юм. Өөрийгөө 40 гаруй жил өмгөөлөгчийн ажил хийж байгаа гэж танилцуулсан, нас тогтсон тохитой байрын, итгэл төрүүлэхүйц эмэгтэй байсан л даа. Тийм болохоор болсон явдлаа тайлбарлахад өмгөөлөх боломжтой, хохирлыг чинь барагдуулж ч болохоор юм байна гэсэн тул өмгөөлүүлэхээр шийдсэн.

С.Оюунцэцэг өмгөөлөгчийн хувьд үйлчилгээний хөлсийн урьдчилгаанд 5 сая төгрөг авна гэсэн боловч бидний зүгээс урьдчилгаанд 3 сая төгрөг л төлөх боломжтой гэдгээ хэлэхэд зөвшөөрч тэр дор нь түүний данс руу мөнгө шилжүүлсэн. Дансны хуулгаар энэ нь батлагдана л даа. Тэгээд гэрээгээ бичгээр байгуулах гэтэл “Миний бичгээр бэлдэж ирсэн гэрээнд урьдчилгаа 5 сая төгрөг авна гэчихсэн байгаа болохоор тэрийг нь засаж хэвлээд дараа уулзахдаа гарын үсэг зуръя” гэхээр нь итгээд явуулсан юм. Гэвч тэрнээс хойш ямар ч ажил хийгээгүй, огт холбогдохоо больчихсон. Тэгэхээр нь ажил хийхгүй юм бол өгсөн мөнгөө эргүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүйгээр барахгүй хүнээр дамжуулж “Битгий мөнгө нэхээд бай” гэсэн утгатай зүйл хүртэл хэлүүлэх болсон.

Ингээд давхар давхар залилуулчихаад байна л даа.

-Та тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад ч юм уу хандсан уу?

-Цагдаад бол хандаагүй ээ. Эхэндээ ч өмгөөлөгч хүн байна даа арай хуурахгүй байлгүй дээ, завгүй л яваад байгаа байх гэж бодож байлаа. Сүүлдээ ч итгэл алдраад байсан боловч залилуулсан хэргийнхээ асуудлаар цагдаа шүүхээр заргалдахын хажуугаар өмгөөлөгчийн араас бас хөөцөлдөх нь төвөгтэй санагдаад, нөгөөтэйгүүр тийм цаг зав ч хомс байсан тул ерөнхийдөө зөнд нь орхичихоод байсан юм. Харин дахин яаж найдвартай сайн өмгөөлөгч олох талаар л бодож байв. Тэгээд өмгөөлөгч нартай уулзаад учир байдлаа хэлэхэд ихэнх нь л “3 сая төгрөг өгчихөөд зүгээр орхино гэж юу байдаг юм. Наанадаж багагүй мөнгө. Цаанадаж тийм хүмүүсээс болж өмгөөлөгчдийн нэр хүнд унаад байна. Хуульчдын холбоонд Мэргэжлийн хариуцлагын хороо гэж байгаа. Тэр хороонд хандаж асуудлаа шийдвэрлүүл. Тэгэхгүй бол тэр өмгөөлөгч чинь дахиад хичнээн ч хүнийг хохироох юм билээ” гэж хэлж байлаа. Арга ч үгүй байх. Хэн нэг ёс зүйгүй өмгөөлөгчийн увайгүй, мэргэжлийн бус үйлдлээс болж салбарынхаа нэр хүндийг унагаахыг шударга өмгөөлөгчид хүсэхгүй шүү дээ. Өөрсдийнх нь орлогын асуудал ч дам утгаараа яригдаж таарна. Гэхдээ л бас яг хөөцөлдөхгүй л яваад байлаа.

Гэтэл саяхнаас нөгөө С.Оюунцэцэг өмгөөлөгч маань хэд хэдэн удаа хэвлэлээр гарах болсон. С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр ял аваад байгаа Т.Чимгээгийн өмгөөлөгч гээд л. Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын ерөнхий прокурорын орлогчтой уулзсан л гэнэ. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг шаардаж байна, хүний эрхийг ингэж аймшигтай зөрчиж болохгүй, би үйлчлүүлэгчээ хараад өрөвдөөд уйлсан гэх мэтээр их л шударга сайн өмгөөлөгчийн дүрээр ярьж өгч байна аа. Гэнэт дургүй хүрээд л явчихсан. Би ч гэсэн хохирсон болоод л түүнд хандсан. Гэтэл хүний 3 сая төгрөгийг аваад юу ч хийгээгүй, тэгээд мөнгийг чинь өгөхгүй гэж хэлэхээсээ ичихгүй байгаа хүн шударга царайлаад ярьж байхаар өөрийн эрхгүй уур хүрдэг юм байна лээ. Тэгээд л Хуульчдын холбоонд энэ хүндээ хариуцлага тооцож өгөөчээ гэж хандахаар шийдсэн. Өргөдөл ч өгсөн.

-Хуульчдын холбоонд хэзээ хандсан бэ? Нааштай хариу авч чадсан уу? Асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-2020 оны 02 сарын 11-ний өдөр хандсан. Уг нь тэр Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгчийг шалгаад хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байсан л даа. Энэ чинь их ойлгомжтой асуудал ш дээ. Бичгээр гэрээ байгуулаагүй ч гэсэн төлбөр төлсөн баримт нь байна, харин өмгөөлөгчийн хувьд 2 жил гаруйн хугацаанд ямар ч үйлчилгээ үзүүлсэн баримт байхгүй. Төлбөрийн баримтаа хавсаргаад болсон явдлаа тодорхой бичээд өгсөн. Гэтэл тэр хорооноос нь 2 сарын 12 буюу гомдол гаргасны яг маргааш нь үйлчлүүлэгч болон өмгөөлөгч нарын хооронд үүссэн маргааныг үйлчлүүлэгчийн гомдлоор хянан шийдвэрлэдэг тул таны гомдлыг буцаалаа гэсэн итгэмээргүй хариу өгсөн. Энийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Би үйлчлүүлэгч мөн үү, мөн, төлбөрөө төлсөн үү, төлсөн, үйлчилгээ аваагүй юу аваагүй. Тэгээд өмгөөлөгчийн ёс зүйн асуудлаар нь гомдол гаргахаар ийм хариу өгч байдаг. Ядаж С.Оюунцэцэг өмгөөлөгчөөс болсон явдлын талаар нэг ч тайлбар аваагүй. Тэгээд ганцхан өдрийн дотор ийм хариу өгсөн нь Хуульчдын холбоо нь өмгөөлөгчөө хамгаалаад байна, С.Оюунцэцэг өмгөөлөгчтэй холбоотой биш байгаа гэж хардахад хүргэж байгаа юм.  Уг нь ийм маргааныг зөндөө л шийдвэрлэдэг юм билээ. Гэтэл миний асуудалд яагаад ингэж хандсанд гайхаад л байна.

-Одоо тэгэхээр яана гэсэн үг вэ? Хуульчдын холбооны өргөдлийг чинь буцаасан асуудлын талаар гомдол гаргаж болдог юм болов уу? Та энэ талаар судалсан уу? Яах бодолтой байна даа?

-Би бас яах учраа олохгүй өргөдөл гаргаач гэж зөвлөж байсан зарим хуульчдаасаа асуусан л даа. Гэтэл өргөдөл буцаасан газар нь яг ч Хуульчдын холбоо гэхэд хэцүү, гэхдээ холбоонд харъяалагддаг хорооны ажилтны хийж байгаа хэрэг юм билээ. Тэгэхээр дахин Хуульчдын холбооны Тамгын газраар дамжуулан тэр Мэргэжлийн хариуцлагын хороонд өргөдлөө өгөх, хорооны нийт гишүүдэд хандах зэрэг боломжтой гэсэн. Нэг ёсондоо давж заалдаж байгаа хэрэг юм уу даа.

Аа тийм, тэр өргөдөл буцаасан бичиг дээр нь 3 сая төгрөгөө иргэний хэргийн шүүхээр дамжуулан нэхэмжилж болно гэсэн байсан. Тиймээс иргэний шүүхэд хандах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ Хуульчдын холбооны асуудлаа ч орхихгүй. Ямар нэг аргаар шийдвэрлүүлэх л болно.

Танай сайтад хандсан шалтгаан нь нэгт, өмгөөлөгчөө зөв сонгохгүй бол хэргээ шийдүүлэх гэсэн биш давхар өмгөөлөгчдөө залилуулах эрсдэл байдаг юм байна шүү гэдгийг анхааруулахыг хүссэн. Олны танил олон жил ажилласан гээд шударга сайн, ёс зүйтэй өмгөөлөгч гэсэн үг биш юм байна. Хоёрт, ингээд ярьж хэлээд эхлэхээр тэр холбоо, хороо мороо нь бас зөв шударга ажиллах юм болов уу гэж горьдох юм даа. Бас мөнгөө өгчихөөд ингээд хаяад байхаар нөгөө өмгөөлөгчдийн хэлдэгчлэн дараа нь өөр хичнээн ч хүнийг хохироох юм билээ.

-За та асуудлаа шийдвэрлүүлснийхээ дараа бидэнд мэдээлэл өгөөрэй. Танд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 13 цаг 53 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 14 цаг 3 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 14 цаг 44 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 14 цаг 44 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 15 цаг 33 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 15 цаг 49 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top