x

Ж.Бат-Эрдэнэ: Банк, санхүүгийн байгууллага, түрээслүүлэгчдийн ухаалаг шийдвэрийг нийгэм хүлээж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор нийгэмд үүсч буй хүндрэл, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, өөрийн цахим хуудастаа байрлуулсныг хүргэж байна.

Шинэ коронавирус COVID-19 халдвар бөмбөрцгийн улс орнуудыг том, бага хэмээн ялгахгүй сорьж эхэллээ. Аймшигт өвчний уршигаар улс орнуудын эдийн засгийг тэтгэгч бүхий л салбарууд царцанги байдалд орж, бөмбөрцгийн гүүр болсон улс хоорондын агаарын тээвэр, төмөр зам, усан замын тээвэр олон оронд хөдөлгөөнөө хориод байна.

Дэлхийн улс орнууд өмнө нь тулгарч байгаагүй эдийн засгийн томоохон эрсдэлтэй нүүр тулж буйгаа ээлж дараалан хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсыг ДЭМБ болон олон улсын донор байгууллагууд халдвар тархах эрсдэлтэй бүс хэмээн анхааруулж буй.

Хэдий тийм ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй зоригтой, шийдэмгий шийдвэрүүдийг гаргаж, БНХАУ-тай хил залгаа хилийн боомт, төмөр замын болон агаарын хилийг хааж, Үндэсний баяр Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр тусгайлсан хориг тавьж, хүүхэд, томчууд олноор цугладаг тоглоомын газар, нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоож, халдварт өвчин тархах боломжийг хааж, ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалж, түгшүүртэй цаг үеийг хохирол багатай даван туулах гарцыг эрэлхийлэн, амжилттай ажиллаж байна.

Өдөр бүр авч байгаа гадаад мэдээ, халдвар тархсан улс орнуудын хүн амын дунд үүсч буй хүндрэлтэй харьцуулахад Монголчууд цаг үедээ маш хурдан дасан зохицож байна. Төрөөс, Засгийн газраас гарч байгаа шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, даган мөрдөж байгаа. Эндээс зовлон бэрхшээлийг сөрөн зогсох, монгол хүний уужим ухаан, зовсон үедээ нэгдэж чаддаг эх оронч, гайхамшигтай зан чанар тод мэдрэгдэх нь юутай ч зүйрлэмгүй сайхан энерги түгээж эхэллээ.

COVID-19 халдвар Монгол Улсын эдийн засагт ч сүүдрээ тусгаж байгаа. Үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсооно гэдэг бол тэнд ажиллаж байгаа олон мянган ажилчдын орлого тасалдана гэсэн үг. Монголчуудын маань дийлэнх нь банк, санхүүгийн байгууллагаас ямар нэгэн байдлаар зээл авсан байдаг. Энэ бол миний гол санаа зовж байгаа зүйлийн нэг.

Мөн өсч өндийж байгаа олон жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган иргэд түрээсийн байранд амьдарч байгаа. Энэ цаг үе банк санхүүгийн салбар, байр түрээслэгчид, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг бизнесийнхний эх оронч сэтгэл, хүн чанарыг хатуухан сорих гэж байна.

Энд дан ганц төрийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрийг хүлээх биш, банк, санхүүгийн байгууллага, бизнесмэнүүд, түрээслэгчдийн зээлийн хүү бууруулж, түрээсийн үнийг багасгах санхүүгийн уян хатан бодлого, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх бие даасан эх оронч санаачилга, алсыг харсан, ард олноо бодсон ухаалаг шийдвэр дутагдаж байна гэдгийг шууд хэлье!

Зээлийн эргэн төлөлтөд харилцагчийн хариуцлагагүй байдал биш дэлхий нийтийг нөмөрсөн “тахал өвчин”-ий гамшиг нөлөөлнө гэдгийг арилжааны банкуудын эрсдлийн баг өдийд тооцоолсон байх учиртай.

Жилийн 16-17 хувийн хүүтэй зээл олгодог арилжааны банк, 30-35 хувийн хүүтэй үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа энэ хүндрэл бэрхшээлийг ойлгон, харилцагч иргэн, байгууллагуудын зээлийг хөнгөлөх, тодорхой хугацаагаар хойшлуулах гэх мэт ухаалаг зохицуулалтыг яаралтай хийж эхлүүлэх байх гэж харж байна.

Бөмбөрцөг коронавирусын өмнө хүчин мөхөсдөж байгаа мэдээг бид өдөр алгасахгүй интернэтээр хүлээн авч байна. Эдийн засгийн өсөлт нь буурсан БНХАУ жижиг, дунд бизнес эрхлэгч болон иргэдийн зээлийн хүүг бууруулах, зээлээ эргэн төлөх хугацааг хойшлууллаа.

БНСУ-ын нийслэл Сөүл хот өөрийн эзэмшлийн нийтийн дэлгүүрүүдийн түрээсийг зургаан сарын хугацаанд 50 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. Японы Засгийн газар коронавирусыг эмчлэх, халдварыг тогтоох оношлуурыг хөгжүүлэхэд 10.3 тэрбум иен, АНУ эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны төсвийг 1.8 тэрбум ам.доллараар нэмж зузаатгаж байна.

Монгол хүн бүрийн нуруун дээр улс орны эдийн засаг оршин тогтнож байдаг. Өнөөдөр бол дан ганц хувиа хичээх биш, дэм дэмэндээ эв, эетэй урагшлах цаг тулсан байна. Ийм хүнд цаг үед банкны эзэн, санхүүгийн байгууллагын захирал, бизнесмэн, түрээслүүлэгчдийг иргэдээ, улс орноо бодсон ухаалаг шийдвэр гаргана гэдэгт эх орон, элэгт нэгт монголчууд итгэж, найдан хүлээж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 13 цаг 52 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 14 цаг 1 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 14 цаг 43 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 14 цаг 43 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 15 цаг 32 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 15 цаг 48 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top