x

Хуурайшилттай үед түймрийн аюулаас сэргийлэхийг анхааруулав!

Цаг үеийн асуудлаар  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нарын албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийв. 

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ.

Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 39 хувиар, гал түймэр, гамшиг ослын дуудлага 35 хувиар тус тус буурсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээлэв.

Мөн хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулж хуурайшилт ихэсдэг тул гал түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд сэрэмжлүүллээ!

Агаарын чанарын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцорын хэмжээ 80 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 70 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн удирдлагууд зохион байгуулалттай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 200 гаруй албан хаагчид эрүүл мэндийн тандалт судалгаа хийж, зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой зөрчил илэрээгүй, шалган нэвтрүүлэх товчоодод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн онцоллоо.

Тэрбээр “Хот хоорондын хөдөлгөөнийг нээснээс хойш шалган нэвтрүүлэх товчоодод 30636 тээврийн хэрэгсэл, 90999 иргэн гарч, 47956 тээврийн хэрэгсэл, 156547 иргэн нийслэл хотод нэвтэрсэн мэдээлэл байна. Иргэдийн зүгээс мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагад хүлээцтэй хандаж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байгаад талархаж байна” гэв.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн 6000 гаруй албан хаагчид зөвлөмж мэдээ хүргэж ажиллаж байгаа. Иргэдийн зүгээс албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж байгаад талархаж байна. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд зөвлөмж мэдээллийг дагаж, хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна” хэмээн хэллээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 12 цаг 0 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 12 цаг 9 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 12 цаг 51 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 12 цаг 51 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 13 цаг 40 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 13 цаг 56 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top