x

"Хэн нэгнийгээ гадуурхахгүй, эв нэгдэлтэй байж энэ цар тахлын ард гарна"

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус халдвар таван оронд шинээр бүртгэгдсэн байна. АНУ-д өвчлөл өндөр тархалттай байна. Японд өчигдөрийн байдлаар 59 тохиолдол бүртгэгдэж бүх олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна. Манай улс мөн бэлэн байдлаа хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа. 

Өчигдөр ДЭМБ-ийн удирдах зөвлөл хуралдаж COVID-19 нь цар тахлын хэмжээнд хүрэхэд маш ойрхон байгаа хэдий ч дэлхий хяналтандаа авч чадах цар тахал болох магадлалтай байна гэж мэдээлсэн.

Мөн "Хэн нэгнийгээ гадуурхахгүй, бүх шатандаа эрч хүчтэй, эв нэгдэлтэй байж гэмээн бид энэ цар тахлын ард гарна" гэж ДЭМБ-ын захирал хэлсэн гэв.

Хэвлэлийн хурлын үеэр "Мамба дацан" хийдийн Тэргүүн хамба Нацагдорж: "Энэ өвчний үед бид төр засагтайгаа хамтарч, Уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлэн Монголын уламжлалт анагаах ухааны тусламжийг авч хэрэгжүүлэх талаар заавар зөвлөгөө авч байна. 

Уламжлалт анагаах ухааны чиглэлээр бид өмнө нь H1N1 вирусийн үед ХӨСҮТ-тэй хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр энэ хүнд нөхцөлд ч гэсэн хамтран ажиллах болно. Өвчин зовлон хэлж биш хийсэж ирдэг учир COVID-19 өвчин хаанаас ч, хэнээр дамжин халдах боломжтой. 

Гэхдээ өвчилсөн хүнийг болон өвчнийг нь анагаах гэж буй хүмүүсийг хүндэлж, өөрсдийнхөө бие, хэл сэтгэлийг амар амгалан байлгах хэрэгтэй. Ялангуяа хаврын цаг ирж буй энэ үед бие, сэтгэл хямрахын хэрээр ердийн өвчин ч тусах магадлал өндөр байдаг. Тиймээс эрүүл мэндээ хамгаалахад тайван байдал маш тус дэмтэй.

Бие, сэтгэл хэдий чинээ амар амгалан байна, төдий чинээ сайн зүйл авчирдаг нь ертөнцийн жам. Тиймээс ухаант монголчууд минь хэл, сэтгэлээ ариун байлгаж, төр засагтайгаа хамтарч ажиллахыг хүсэж байна. Бидний эвтэй байх явдал олон хүнд тус болно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 11 цаг 22 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 11 цаг 32 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 12 цаг 13 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 12 цаг 13 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 13 цаг 2 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 13 цаг 18 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top