x

Ресторан, нийтийн хоолны газрууд 22.00 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай: "Гуравдугаар сарын 10-16-ны хугацаанд хэрэгжүүлсэн захирамжийн хүрээнд НМХГ-аас 380 улсын байцаагч гүйцэтгэлийн ажлын хяналт, шалгалт хийсэн бөгөөд шалгалтын явцад нэлээд зөрчил гарсан. Налайх, Багахангай, Багануур дүүргүүд зөрчил гаргаагүй. 

Зөрчил гаргасан ААН-үүдийг дүүргээр нь ангилбал:

-Сонгинохайрхан дүүрэгт 7

-Баянгол дүүрэгт 11

-Чингэлтэй дүүрэгт  2

-Хан-Уул дүүрэгт 4

-Баянзүрх дүүрэгт  7

-Сүхбаатар дүүрэгт 1 ААН зөрчилтэй гарсан байна.

Зөрчил гаргасан ААН, иргэнийг үйл ажиллагааны чиглэлээр авч үзэхэд гар утасны лангууны үйл ажиллагаа эрхэлдэг, авто засвар ажиллуулдаг, түргэн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг газрууд зонхилж байлаа.

Зөрчлийн тухай хуулийн дагуу 28 ААН-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн газар дээр нь нэг иргэн 150 мянган төгрөг, дөрвөн хуулийн этгээдэд нэг сая 650 мянган төгрөгийн торгууль ногдуулан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж, хэвийн явагдаж эхэллээ.

Харин нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн дагуу гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон сүм хийд, бүх төрлийн баар, фитнесс, иог, бүжгийн клуб, саун, дэн буудал, биллиард, спорт заал, амралт, аялал жуулчлал зэрэг спорт, соёл урлагийн газрууд хугацаа дуустал үйл ажиллагаа явуулахгүй.

Мөн ресторан, нийтийн хоолны газрууд 22:00 цаг хүртэл ажиллана" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 10 цаг 49 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 10 цаг 59 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 11 цаг 40 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 11 цаг 40 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 12 цаг 29 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 12 цаг 45 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top