x

Ө.Энхтүвшин: Халдвар авсан гурван иргэн рүүгээ дайрч, давшилж болохгүй

Улсын онцгой комиссын XII дох хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин танилцуулав. 

Ө.Энхтүвшин:

-"Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар 133 иргэн тусгаарлагдсан. 59 иргэн гэрээр хяналтад байгаа. УОК-ын хуралдаанаар эдгээр хүмүүсийн талаарх тодорхой мэдээллийг авч, холбогдох сайд нарт чиглэл өглөө. 

Монгол Улсад коронавирусийн дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Франц улсын иргэний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа. Эхний үед Францын талаас тусгай онгоц явуулж иргэнээ татаж авъя гэж байсан ч биеийн байдал нь тогтворжиж байгаа учраас энэ яриа зогссон. 

Өчигдөр орой УОК-ын гишүүдэд коронавирусийн халдвар илэрсэн гэдэг мэдээлэл ирсэн. Үүнийг дахин нягтлаад ЭМЯ-наас олон нийтэд мэдээлсэн. Бид гадаадад байгаа иргэдийг татаж авна гэдэг байр суурьтай байгаа. Үүнийг эрсдэлтэй ажил гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас бэлтгэлээ хангасан.

Өнөөдөр тэдгээр хүмүүсийн ойр 750 орчим иргэн байгаа. Тусгаарлагдсан иргэдийг аль болох нэг өрөөнд цөөн хүн байхаар байранд тусгаарласан. Хяналт сайн байгаа. Ойр ойрхон халууныг нь үзэж, оношлоод эмчлэх ажил хийгдэж байна. 

Манай иргэд тайван байх хэрэгтэй. Бид бэлтгэлээ хангасан, хяналтдаа байлгаж байна. Франц иргэн шиг ийш тийшээ яваагүй. Хяналтад байгаа. 

Мөн мэдээллийг зөвхөн УОК-оос авч бай. Буруу, өдөөн хатгасан, мушгисан мэдээлэл коронавирусээс илүү аюултай гэдгийг хэлмээр байна. Халдвар авсан гурван иргэн рүүгээ дайрч, давшилж болохгүй. Тайван байлгах хэрэгтэй. 

Сүүлийн үед коронавирусийн халдвараар улс төрийн хонжоо олох гэсэн оролдлого гаргаж байна. Ингэж болохгүй гэдгийг анхааруулж байна" гэв. 

Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Хөл хориог цааш нь үргэлжлүүлэх эсэхийг БСШУЯ-наас санал оруулж ирэх аж. Уг асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох яаманд чиглэл өгчээ. 

Одоогоор Өмнөд Солонгосоос ирсэн хоёр иргэний биеийн байдал хэвийн, Берлинээс ирсэн нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа гэж ХӨСҮТ-ээс мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 10 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 11 цаг 0 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 11 цаг 41 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 11 цаг 41 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 12 цаг 30 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 12 цаг 46 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top