x

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын мэндийг хүргэе

Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг хэрэгжүүлж буй Монголын зэвсэгт хүчний эрхэм  хүндэт генерал, oфицер, ахлагч, түрүүч, сонсогч, байлдагч, энхийг сахиулж буй дайчид болон нийслэлийн иргэддээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн баярын мэндийг хүргэн мэндчилье.

Түүхэн он цагийн хэлхээсэнд Монгол цэргүүд маань эх орноо батлан хамгаалах үйл хэргийн зэрэгцээ Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож, Зэвсэгт хүчнийхээ нэрийг өндөрт өргөж, даалгасан үүргийг нэр төртэй гүйцэтгэж, түүхэн хөгжил, дайчин уламжлалаар 99 жилийн ойтойгоо золгож байна.

Тусгаар улсынхаа төлөө бүхий л цаг үед баатарлагаар тэмцсэн өвөг дээдсийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, халуун амь, бүлээн цусаа урсган байж  бидэнд үлдээсэн өнөөгийн энх цагийн үнэ цэнэ, утга учрыг залуу, хойч үедээ ойлгуулах, Эх оронч үндэс угсаагаараа бахархах үзэл төлөвшүүлэх нь Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баярын ач холбогдол нь юм.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж, энэ зорилтын хүрээнд нийслэлийн төрийн батлан хамгаалах үйлчилгээг нэг стандартад оруулан цэргийн бүртгэлийн ажлыг  нэг стандартаар зохион байгуулаад байна. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажил, хөгжил дэвшлийн талаар дэвшүүлсэн санал, санаачилгыг Батлан хамгаалах яам хүлээн авч, хүн хүч, техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлж байна.

Монгол цэргийн баярын мэндийг Та бүхэнд дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадарч, Улаанбаатар хот маань хөгжин дэвжих болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 10 цаг 17 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 10 цаг 26 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 11 цаг 7 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 11 цаг 7 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 11 цаг 56 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 12 цаг 12 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top