x

Тусгаарлалтад байгаа иргэдэд 14 хоногт нэг удаа 10-16 цагийн хооронд эргэлт оруулна гэв

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 цэгт 1734 хүнийг тусгаарлаад байгаа ба тусгаарлагдсан иргэдээс ирж буй санал хүсэлтийг үндэслэн 14 хоногт нэг удаа эргэлт оруулахаар шийдвэрлэжээ. 

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: "Монгол Улс дөрвөн удаагийн тусгай хуваарьт нислэгээр 986 иргэнээ эх орондоо авчирлаа. Дөрөв дэх удаагийн нислэгээр өнгөрсөн шөнө Истанбулаас ирсэн 252 иргэн, 15 албаны хүн, нийт 267 хүнийг тусгаарлах ажиллагаа 04 цаг хүртэл үргэлжиллээ. Тэднийг Зүч зочид буудал, ОБЕГ-ын Жаргалант сувилал, Бага Баян цогцолбор, Асралт мед эмнэлэг, ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. 

Авто замын долоо, төмөр замын гурав, агаарын замын нэг, нийт 11 боомтоор орж гарсан дөрвөн орны 981 зорчигч, 557 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлсэн. Үүнээс 332 монгол иргэнийг тусгаарласан байна.

Тусгай хуваарьт нислэгээр ирсэн зорчигчдын ачаа тээшийг каргод 14 хоног байршуулна. Харин иргэдээс ачаан дотроосоо юм авна гэж танил талаараа яриулж байгаа ч энэ боломжгүй зүйл" гэв.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: “Тусгаарлах байранд эд материал, хоол хүнс оруулах 225 дуудлага ирсэн. Иргэдийн санал хүсэлтийн дагуу 14 хоногт нэг удаа 10-16 цагийн хооронд эргэлт оруулахаар шийдвэрлэлээ. Оруулах боломжтой эд материал, эм, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг УОК баталсан. Тусгаарлах байранд байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй бол хатуу шийтгэнэ. Мөн УОК-ын заавар зөвлөмжийг дагахгүй, дур мэдэн шийдвэр гаргаж байгаа доод түвшний удирдлагуудад хатуу хариуцлага тооцно” гэлээ.

Тусгаарлах байр хоол муутай байна гэсэн гомдлын дагуу Шуурхай штабын дарга өнөөдөр тусгаарлах байруудад ажиллаж хяналт шалгалт хийнэ. Гэвч зочид буудалд бус онцгой байдлын үед тусгаарлалтад байгаагаа ухамсарлаж ойлгохыг иргэдээс хүсэв. 

Эх орондоо ирэх иргэдийг Алтанбулаг, Цагаан нуур боомтоор улсын хил нэвтрэхийг УОК-ын Шуурхай штабаас зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 10 цаг 17 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 10 цаг 27 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 11 цаг 8 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 11 цаг 8 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 11 цаг 57 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 12 цаг 13 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top