x

Сайжруулсан түлшний өндөржүүлсэн бэлэн байдал энэ сарын 30-нд дуусна

Нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсонтой холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд зургаан сарын хугацаа өнгөрч байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл гуравдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болно гэдгийг өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. 

Сайжруулсан шахмал түлшинд шилжсэнээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувь хүртэл буурсан үзүүлэлт байгаа ч сүүлийн гурав хоногт 15 өрхийн 50 иргэн хөнгөн хэлбэрээр угаарын хордлогод орж, зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Урин дулааны цаг ирж байгаа хэдий ч хаврын улиралд галлагааны аюулгүй байдал, объектийн гал түймэртэй холбоотой угаарын хийн хордлого ихэсдэг тул албаныхны өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөв.

Мөн энд мэдээлэгдсэнээр Улаанбаатар хотын хэмжээнд үерийн усанд өртөх эрсдэл бүхий зөвшөөрөлгүй бүсэд суурьшсан 3,000 гаруй өрх байна. Олонхи нь хөдөө, орон нутгаас шилжин ирээд зөвшөөрөлгүй газарт буусан айл, өрхүүд.

Эдгээр өрхүүдийн хувьд үер усны аюулаас сэргийлэх, мөн хаврын хуурайшилт ой хээрийн түймрийн аюултай улирал эхэлж байгаатай холбоотойгоор Байгаль орчны тухай хуулиа дагаж мөрдөн ногоон бүсэд зорчихгүй байх, зорчсон тохиолдолд ой хээрийн түймрээс сэргийлж, галын аюулгүй байдлыг онцгой анхаарахыг санууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 9 цаг 46 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 9 цаг 56 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 10 цаг 37 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 10 цаг 37 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 11 цаг 26 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 11 цаг 42 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top