x

АНУ-аас Монгол улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөг хандивлалаа

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал өргөтгөсөн байдлаар зохион байгуулагдаж АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцлоо. Тэрээр АНУ-ын Засгийн газраас Монгол улсад 3.3 тэрбум төгрөг хандивлаж буйг мэдэгдсэн юм. 

АНУ-ын Элчин сайд Майкл Клечески: "COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ өндөр сэтгэгдэл төрүүлж байна. АНУ-ын Засгийн газраас  эмнэлгийн анхан шатны тусламжийг сайжруулах, COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулахад зориулж Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөг хандивлаж байна" гэлээ. 

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс мөн мэдээлэл хийв. 

Тэрээр, "НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ тусламжаар хүүхэд, жирэмсэн эхчүүд, асран хамгаалагчтай хүүхдүүдэд халдвараас сэргийлэх талаар бодит мэдээлэл хүргэх, сэтгэл зүйн хүндрэлүүдийг хэрхэн даван туулах талаар мэдээлэл хүргэх болно. Үндэсний хэмжээнд гар угаах томоохон кампанит ажил явуулна. Сургууль, цэцэрлэгийн гар угаах орчин нөхцөлийг сайжруулах болно.

Хүүхдүүд гэртээ үлдэж байгаа. 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ байх болсон учир энэ хүүхдүүдэд хоол хүнсний дэмжлэг үзүүлэх ажлыг ДЭМБ, Улаан Загалмай нийгэмлэгтэй хамтран хийж байна. Хүүхэд эргээд сургууль, цэцэрлэгтээ ороход багш нар болон хүүхдүүдэд өгөх мэдээлэл, ариутгал халдваргүйтгэлийн бэлэн байдлыг ханган ажиллах болно" гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "ДЭМБ-ын гишүүн 195 орны 194-т нь коронавирусийн халдвар тархаад байна. Ийм хүнд үед АНУ-д халдварын тархалт өндөр байгаа ч гэсэн Монголын Засгийн газарт хандив өргөсөнд талархаж байна. АНУ-ын Засгийн газар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг хандивлалаа. Монголд халдварын 10 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирлээ. Эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд халдвар тархаагүй байна. Халдвараас сэргийлэхийн тулд эрүүл мэндийн салбар бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 9 цаг 45 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 9 цаг 55 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 10 цаг 36 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 10 цаг 36 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 11 цаг 25 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 11 цаг 41 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top