x

Т.Бадрал: Герман, Турк улс онгоц хүлээж авахгүй тул иргэдээ татан авах нислэг хийхгүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг хийх талаар мэдээллээ. Манай улс нийт гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэнээ эх оронд нь авчрахад бэлэн болжээ. Бусад улс орнуудын хувьд ч ялгаагүй, гадаад улсаас өөрсдийн иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Мэдээллийн дараа Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Монгол иргэд тухайн байгаа улсдаа шинжилгээнд хамрагдаж, хариу эерэг гарвал тэндээ үлдэх үү, эсвэл онгоцонд тусгаарлан эх оронд нь авчрах уу?

-Ямар нэгэн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр хариу нь эерэг гарсан бол онгоцонд суулгахгүй. Тухайн улс нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу иргэнийг эмчилгээнд авч үлдэнэ.

-Тусгай үүргийн нислэгээр Монголоос Япон, Солонгос руу явах хүсэлтэй байгаа иргэдэд ямар шаардлага тавих вэ?

-Солонгос руу явахаар 300 гаруй хүн хүсэлтээ гаргасан. Тэдэнд тавих ганц шаардлага нь энэ өвчин намдаж, олон улсын нислэгүүд хэвийн горимд ортол тэднийг эргүүлж авахгүй. Тэр хүн өөрөө эрсдлээ үүрэх ёстой.

-Гурван удаагийн тусгай нислэгээр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ авах уу?

-Маш олон шалтгаантай иргэд бий. Тэднээс ахмад настан, эмчилгээ хийлгэсэн, жирэмсэн зэрэг иргэдээ хамгийн түрүүнд авна.

-Яагаад Герман, Туркээс иргэдээ авахгүй байгаа юм бэ?

-Турк улс 65 орноос онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн тул нислэгийг зогсоосон. Берлин хот руу манайх шууд нислэг үйлддэг ч Берлин нислэг хүлээж авахаа зогсоосон. Хэдийгээр Франкфурт руу онгоц явуулж болох ч хүндрэл байна. Тиймээс энэ удаад Турк, Герман руу тусгай үүргийн онгоц илгээх шийдвэр гаргаагүй.

-Тусгаарлах байрны төлбөрт өөрчлөлт орох уу?

-Гадаад улсаас ирж буй хүмүүсийг өөрийнх нь зардлаар тусгаарлах нь олон улсад хэрэгжүүлж байгаа туршлага. Өмнөх таван удаагийн нислэгээр ирсэн иргэдээ хотын төвийн зочид буудлуудад тусгаарласан. Харин ойрын хугацаанд гурван удаагийн нислэгээр ирэх иргэдийг хотоос зайдуу амралт, сувиллын газарт тусгаарлана. Төлбөр нэмэгдэхгүй, 50 мянган төгрөг хэвээрээ.

-Тусгаарлах хугацааг хэд хоногоор сунгах магадлалтай байна вэ?

-Эрсдэл байгаа учраас тусгаарлах хугацааг сунгана. Тухайлбал, Туркээс ирсэн иргэнээс найм хоногийн дараа халдвар илэрсэн. Тэгэхээр эрсдэл хэзээд бий учир тусгаарлах хугацааг хэд хоногоор сунгах эсэхийг өнөөдөр Улсын онцгой комиссоор шийднэ. Мөн иргэн тусгаарлах байрнаас гараад гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой. 

ОХУ-ын ерөнхийлөгч В.И.Путин өчигдөр иргэддээ хандаж "Гэрийн хорионд байгаа иргэн танд гэртээ 14 хоног байх эсвэл Эрүүгийн хуулиар таван жил хоригдох гэх хоёр сонголт байна. Алийг нь сонгохоо та өөрөө шийднэ үү" гэсэн хүчтэй мэдэгдэл хийсэн байсан. Манай улс ч мөн хуультай улс. Гэртээ өөрийгөө тусгаарлах иргэдэд ч ийм сонголт байгааг хэлэхээс аргагүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.246)
    Онгоц хүлээн авахгүй байгаа оронд бгаа хүмүүс тэндээ дэглэмээ сайн сахихаас өөр арга алга даа тэгээд ч ирдэг байж буцахад бүр төвөгтэй болох байхдаа хөөрхийс
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 9 цаг 46 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 9 цаг 56 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 10 цаг 37 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 10 цаг 37 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 11 цаг 26 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 11 цаг 42 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top