x

Товчоодод ажиллаж буй албан хаагчдад урамшууллын мөнгө олгоно

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэг, “Оргил Налайх” шалган нэвтрүүлэх товчоодод ажиллав.

Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгийн тухайд өдөрт зургаан албан хаагч хяналт шалгалт хийж байгаа юм. Уг товчоо Ар гүнт, Өвөр гүнтийн зуслан руу чиглэсэн хөдөлгөөн болон Төв, Орхон, Дархан-Уул аймгаас ирэх зорчигчдын урсгал ихтэй байдаг. Өдөрт дунджаар 3,000 гаруй тээврийн хэрэгсэл, 6,000 гаруй зорчигч орж, гардаг байна.

“Ажиллаж байгаа албан хаагчдыг маск, нүүрний хаалт, дүрэмт хувцас зэрэг хамгаалах хэрэгслээр хангаж ажиллаж байгаа” хэмээн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн Эрүүл мэндийн зохицуулагч Г.Эрболд хэлэв. 

Энэ үеэр Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энд ажиллаж буй албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, хоол болон урамшууллын мөнгийг тогтмол олгож, товчооны байрны орчин нөхцөлийг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллах ёстой” гэдгийг анхаарууллаа.

Дээрх товчоонд ажилласны дараагаар “Оргил, Налайх” шалган нэвтрүүлэх товчоог зорилоо. Налайх дүүргийн ЗЦГ-ын ахлах ахлагч Б.Сүхбат “Өнөөдөр 17:00 цагийн байдлаар товчоогоор орсон 979, гарсан 1,351 тээврийн хэрэгсэл, орсон 3,164 зорчигч, гарсан 4,455 зорчигч байна. Амралтын өдрүүдэд иргэдийн орох, гарах хөдөлгөөн ихэсдэг. Ялангуяа Тэрэлж рүү гарах хөдөлгөөн ихсэх хандлагатай байдаг. Иргэдийн зүгээс урт дараалал үүсэх үед бухимдах тохиолдол гардаг. Бусдаар сэжигтэй тохиолдол болон ямар нэг зөрчил илрээгүй” гэлээ.

"Эрүүл мэндийн байгууллагаас нийт 12 албан хаагч ажиллаж байна"

Харин Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан орлогч дарга С.Манатбек хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн байгууллагаас нийт 12 албан хаагч ажиллаж байна. Маск болон бээлийг өдөр бүр тарааж, хамгаалах хэрэгслээр хангаж байгаа бөгөөд өдрийн 3 хоолтой” гэв.

Мэргэжлийн байгууллагын албан хаагчдын мэдээллийг сонсны дараагаар орлогч Ш.Анхмаа “Ямарваа нэг эрсдэл гарч, өвчин халдварлалаа гэхэд юун түрүүнд эдгээр товчоодын албан хаагчид аюулт өртөх магадлалтай. Иймд албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, хувцас, маскны хангамж, хоолны чанар маш сайн байх ёстой.

Энэ үүднээсээ товчоодын үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар асуудал үүсэж буйг сонсохоор ажиллаж байна. Товчоодод ажиллаж буй албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, маск, хувцас, хоол болон урамшууллын зардлыг НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргаж байгаа юм. Иймээс амин дэмтэй хоол хүнсээр хангах, урамшууллын мөнгийг нь олгох, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиж ажиллах ёстой шүү.

Мөн хамгаалах хувцсыг угааж, ариутгах шаардлагатай. Хүн хүч хүрэлцэхгүй тохиолдолд нэмэлт хүч ажиллуулаад дараалал үүсгэхгүйгээр зэрэг зэрэг асуумж бөглүүлээд, хяналтаа тавиад явах хэрэгтэй. Гэнэтийн шалгалтаар товчоодын үйл ажиллагаа, хяналт шалгалт сулрах хандлага байдаг шүү. Ингэж болохгүй. Ямар ч тохиолдолд хяналтыг маш сайн тавьж, иргэдээс асуумж зөвлөмжийг авах хэрэгтэй” гэв.  

Дашрамд дурьдахад, Улаанбаатарын шалган нэвтрүүлэх товчоодын урсгал хөдөлгөөний тандалт судалгаа өвчлөл гарсан тохиолдолд халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг хурдан хугацаанд олж тогтоох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор НЗДТГ, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Тэдний тавьж буй асуумж-аргачлалын үр дүнд цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх аж.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 9 цаг 6 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 9 цаг 16 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 57 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 57 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 10 цаг 46 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 11 цаг 2 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top