x

Увсын “Дэглий цагаан”-аас Тувагийн нийслэл рүү шууд нислэг хийнэ

Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудал болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын “Кызыл” нисэх буудлыг холбосон шинэ агаарын замыг гуравдугаар сарын 26-ны өдөр нээсэн байна.

Шинэ агаарын хаалгыг “RIPEK” хэмээн нэрлэж, “Дэглий цагаан”, “Кызыл” нисэх буудал хооронд шууд нислэг үйлдэх томилгоог агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК авчээ.

“Дэглий цагаан”, Кызыл” нисэх буудлын хооронд шинэ агаарын хаалгаар шууд нислэг үйлдсэнээр нислэгийн хугацаа багасx, шатахуун хэмнэн зорчигчдод хямд үнээр үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдаа, соёлын солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын Тээврийн яамны Агаарын тээврийн холбооны агентлагаас Тува Улсын нийслэл Кызыл хотын “Кызыл” нисэх буудлыг олон улсын статустай болгосон ба Монгол Улсын Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудалтай холбосон шулуун агаарын зам нээх, улсын хил дээр шинэ агаарын хаалга тогтоох хүсэлтийг ИНЕГ-т хүргүүлсэн байна.

ИНЕГ-аас Олон улсын иргэний нисэхийн байгууллагын тавьж буй стандарт шаардлага, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, хөрш зэргэлдээ орнуудтай хамтран агаарын зайн зохион байгуулалтыг шинэчлэх, агаарын тээвэрлэгч нарын хүсэлтийг судлан, Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зай, агаарын хаалга болон агаарын замуудад өөрчлөлт оруулах, шинээр тогтоох ажлуудыг шуурхай шийдвэрлэж байна.

Монгол Улсын агаарын зайд нэгдсэн хяналт, дүн шинжилгээ хийсэн судалгаа, тайлан болон аюулгүй ажиллагааны эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэхүү агаарын хаалга болон агаарын замыг шинээр тогтоож, Монгол Улсын Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн тушаалаар баталжээ.

Эх сурвалж: ИНЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 9 цаг 7 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 9 цаг 17 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 58 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 58 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 10 цаг 47 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 11 цаг 3 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top