x

Москва хотод оршин суугаа оюутнуудын АНХААРАЛД!

Москва хот болон Москва мужийн нийт оршин суугчид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд өөрийгөө тусгаарлах гэрийн дэглэмд шилжиж байна.

Энэхүү дэглэмийн хүрээнд Москва хотын оршин суугчдад зөвхөн дараах тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрчээ.

ҮҮНД:

• Эмнэлгийн яаралтай тусламж авах болон амь нас, эрүүл мэндэд нь шууд аюул тулгарсан бусад нөхцөлд,
• Ажлын байрандаа байх үүрэг хүлээсэн бол ажилдаа ирж, очих,
• Гэрийнхээ ойролцоо байрлах дэлгүүр, эмийн сангаас хэрэгцээт зүйлээ худалдан авах,
• Гэрийн тэжээвэр амьтдыг оршин суугаа газраасаа 100 метрийн зайн дотор салхилуулах,
• Ахуйн хог хаях зэрэг тохиолдолд гэрээсээ гарч болох юм байна.

Түүнчлэн ойрын өдрүүдэд зөвхөн тусгай үнэмлэхтэй оршин суугчид гэрээсээ гарах зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү горимыг тогтоосон баримт бичиг батлагдсан даруйд хэрэгжих юм байна.

ИЙМД МОСКВА ХОТОД ОРШИН СУУГАА ОЮУТАН ЗАЛУУЧУУД ТА БҮХЭНД,

• Сургууль, дотуур байрны захиргаанаас шинэ дэглэм, зохицуулалтын талаарх баримт бичгийг албан ёсоор танилцуулах, холбогдох удирдамж, зааварчилгаа өгөхөөс өмнө дотуур байрнаасаа гарахгүй байх,
• Зөвхөн дээр тэмдэглэсэн тохиолдолд дотуур байрнаасаа гарах, чингэхдээ бичиг баримт, гар утсаа байнга биедээ авч явах,
• Москва хотод өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан гаргасан бусад хязгаарлалт, зохицуулалтыг чанд мөрдөх,
• Нөхцөл байдал болон хотын засаг, захиргаанаас гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийг зөвхөн албан ёсны, эсвэл найдвартай эх сурвалжаас авах,
• Нийгмийн сүлжээн дэх бодит нөхцөл байдал, хотын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэвэргэсэн болон зохиомол бусад мэдээ мэдээлэлд автахгүй байж асуудалд хүлээцтэй, тайван хандах,
• Дотуур байрандаа ч өөр өрөөнд зочлохгүй байх,
• Уртасгасан чөлөөт цаг гарч буйг ашиглан хичээл номоо сайтар давтахыг тус тус зөвлөж байна.

Жич: Хэрэв яаралтай дэмжлэг, тусламж, зөвлөмж авах нөхцөл байдал үүсвэл Элчин сайдын яам, консулын хэлтсийн +7 916 213 3247, +7 499 241 1548, +7 495 690 6792 тоот утсанд хандана уу.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 9 цаг 7 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 9 цаг 16 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 58 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 58 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 10 цаг 47 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 11 цаг 3 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top