x

Европын орнуудаас ОХУ-аар дамжиж ирсэн 2760 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авлаа

Гүний гаалийн хяналтын бүсүүдэд гуравдугаар сарын 19-өөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган ширхэг, 2 мянга 760 тонн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгасан байна.

Автомашины 217 жолоочийн 73 нь гадаад, 144 нь монгол жолооч нар байсан бөгөөд тэднээс эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг үзэж, өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д шилжүүлэх бэлэн байдлыг хангаж байна. 63 монгол жолоочийг “Асралт мед”, “Наранбулаг”, “Энхсаран”, “Ар гүнт”, “Ивээлэн”, “Амуре зочид буудал”, “Сэлбэ ресорт”-д хүргүүлж тусгаарлажээ.

Гадаадын жолооч нарын машины кабинд нь тусгаарлаж, буулгахгүйгээр эх оронд нь буцааж байна. Хяналт шалгалт, тандалт судалгааны явцад жолооч нарт сэжигтэй тохиолдол илрээгүй.

Мөн тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлж, ачааг өндөр хяналт шалгалтын дор дээж авч, гаалийн баталгаат агуулахад битүүмжилж байна. Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лабораторит 31 аж ахуйн нэгжийн гахайн мах, өөх, тахианы мах, өндөг, малын сүү зэрэг 32 нэр төрлийн бүтээгдэхүүн, ХАБҮЛ лабораторид боловсруулсан хүнс, жимс, хүнсний ногоо, булцуу, хүнсний нэмэлт, сав баглаа боодол, цагаан будаа, шар айраг, иогурт зэрэг 36 аж ахуйн нэгжийн 88 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч хүргүүлсэн. Лабораторт шинжлэгдсэн дээжнээс эерэг сорьц илрээгүй. 

Улсын Онцгой комиссоос гаргасан болзошгүй гамшгийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж Алтанбулаг боомтоор импортлогдож буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хамгаалалт доор хүлээж авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тусгай үйл ажиллагаа явуулж байна. 

Энэ үйл ажиллагааг НМХГ-ын Экспорт импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдаагийн газартай хамтран гүйцэтгэж байгаа юм.

Эх сурвалж: НМХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мундаг байна зохион байгуулалт онц (64.119.25.86)
    Маш сайн зохион байгуулалт байна. Магтая
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 8 цаг 30 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 40 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 21 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 21 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 10 цаг 10 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 10 цаг 26 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top